Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай түргэн тусламжийн тасгаар 829 хүн үйлчлүүлжээ

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 1892 дуудлага ирснээс 570 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1117 нь зөвлөгөө мэдээлэл авсан байна.

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2020.10.02-ны өглөөний 10.00 цагийн нэгтгэсэн мэдээ)

ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор нийт 4616 хүн үйлчлүүлсний 26 нь томуу, томуу төст өвчлөлөөр, 1366 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлсэн байна. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 3195 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 284 нь хөдөө орон нутгаас хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төвийн 1800-0119 дугаарын утсанд 1328 иргэн хандаж, шаардлагатай үйлчилгээгээ авчээ.

ЭХЭМҮТ-д аравдугаар сарын 01-ний өдөр нийт 44 хүүхэд шинээр мэндэлсэн байна.  Энэ өдөр нийт 258 мэс засал хийгдсэнээс яаралтай 52, төлөвлөгөөт 166 мэс засал байв. ГССҮТ-д 320 иргэн тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн байна. Мөн эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгаар нийт 829 хүн үйлчлүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан