11:30 цагаас Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ардын уран бүтээлчдээс: Азийн ардын урлагийн их наадмын шүүгч Д.Одсүрэн болон бусад шүүгчдийн буруутай үйлдлийн талаар олон нийтэд мэдээлэл хийнэ. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна.
12:00 цагаас Замын Цагдаагийн уулзварын гүүрэн гарцны үндсэн хэсгийг нээх нээлтийн ажиллагаа гүүрэн зам дээр болох тул сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирж мэдээ сурвалжлага бэлтгэхийг урьж байна.
Утас: 11-325044, 88099272
12:40 цагт Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээ Дотоод хэргийн их сургууль дээр болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 88068293, 89015303 дугаараар холбогдоорой
14:00 цагт МЭХ Засгийн газартай хамтран "Илүү сайхан ирээдүйн төлөө" олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг энэ сарын 16-18-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Чуулганы эхний өдөр буюу өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд “Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох” нь олон улсын туршлага судлах уулзалт болно.