Жан Клод Ван Дамм, Дольф Лундгрен, Скот Адкинсон нарын тоглосон “Универсал цэрэг -4” буюу "Universal Soldier: Day Of Reckoning" 11-р сарын 30-нд АНУ-ын кино театруудаар гарч эхлэх ажээ. "Magnet Releasing" кино компаний энэ киноны төсөв 11,5 сая доллар бөгөөд 3D форматттай.
Тодруулга
Анхны “Универсал
цэрэг”-ийг 1992 онд Роланд Эммерих авч
байсан бөгөөд 23 сая долларын төсөвтэй кино АНУ-д 36 сая доллар цуглуулж байсан
билээ. Монголд анх видео уншигч орж ирээд байсан тэр үед олон олон залуучуудын
үзэх дуртай кино байсныг зарим нь санаж байгаа нь лавтай.
“Универсал цэрэг-2”-ыг 1999 онд 45 сая доллар зарцуулан авсан ч АНУ-д л гэхэд ердөө 10,7 сая доллар цуглуулж байв. Үүний дараа Ван Дамм, Лундгрен хоёрыг оролцуулаагүй хоёр ч удаагийн сиквелийг телевизийн сувгуудад зориулсан форматаар авч байсан.
“Универсал цэрэг- 3” –ыг 14 сая доллараар авсан бөгөөд энэ удаад Ван Дамм, Дольф Лундгрен хоёр хоёул тоглосон ч гэлээ дийлэнх орнуудад зөвхөн DVD форматаар гарч байсан юм.