Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Toyota дахиад л 778 мянган машинаа зах зээлээс эргүүлэн татна


Дэлхийн аввтомашины томоохон үйлдвэрлэгчийн нэг Toyota АНУ-ын зах зээлээс 760 мянган RAV4 маркийн машин, бас 18 мянган Lexus HS машиныг хойд тэнхлэгийн гологдлын улмаас эргүүлэн татах болжээ RAV4-ийн хувьд 2006-гаас 2011 онд үйлдвэрлэснэ машинууд орж байгаа бол Lexus HS нь 2010 онд үйлдвэрлэсэн машинууд байх юм.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний байгууллагын гаргасан судалгаагаар RAV4-ийн хойд тэнхлэг нь зэвэнд идэгдэж үүнээс болоод машины удирдлага алдагдаж байжээ. Энэ гологдлоос болж хэдэн арван осол гарсан байна. Яг одоогоор үйлдвэрлэгч асуудлыг шийдвэрлэх талаар эцсийн  шийдэлд хүрээгүй байгаа ч автомашин эзэмшигчдэд   машиныг нь үнэ төлбөргүй засварлаж өгөхөө амлаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан