Эрүүл мэнд, Боловсрол соёл шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл болон төрийн албаны үйлдвэрчний эвлэлийн бусад холбооноос Сүхбаатарын талбайд хөдөлмөрийн хөлсөө нэмэгдүүлэх шаардлага тавин суулт хийж байгаа хүмүүстэй Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагын багийн төлөөлөл уулзжээ. Энэ үеэр суултад оролцож байгаа хүмүүсийн эрүүл мэндэд анхаарч, яаралтай тусламжийн эмч нар шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлнэ гэдгээ хэлсэн байна. Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар суултад оролцож байгаа хүмүүсийн даралтыг үзэж зөвлөгөө өгчээ.
Цаашид Эрүүл мэндийн сайдын өгсөн үүргийн дагуу суултанд оролцогчдын эрүүл мэндийг 2 цаг тутамд хянах, тусламж үйлчилгээг Яаралтай тусламжийн төвийн эмч нар үзүүлнэ.