Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Даваадалай: Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллана Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “JobCenter” төвийг 21 аймагт нээнэ Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарим журмуудыг хүчингүй болгожээ Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт хийлээ К.Комлан: Агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах орчныг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байна Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийв ЗГ: Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ Гашуунсухайт боомтоор хамгийн их буюу 6492 тээврийн хэрэгсэл зорчжээ Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо
Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийв

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй сар бүр уулзалт зохион байгуулж байхаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр ээлжит уулзалт болов.

Эхний уулзалтуудаар талууд ойлголтоо нэгтгэх зорилгоор мэдээллээ солилцож байгааг Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд хэллээ. Өнөөдрийн уулзалтын эхэнд Монгол Улс дахь хүний эрхий төлөв байдлын тухай IV илтгэлийг хэлэлцүүлэхтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.

Монгол Улс 2010 оноос эхэлж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүний эрхийн төлөв байдлын илтгэлээ хэлэлцүүлж байгаа бөгөөд 2015 онд II, 2020 онд III илтгэлээ хүргүүлж хэлэлцүүлсэн. Энэ оны 11 дүгээр сард IV илтгэлээ хэлэлцүүлэх хуваарьтай гэдгийг танилцуулгынхаа эхэнд Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын дэд захирал Д.Бат-Өлзий дурдав.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын III илтгэлийг хэлэлцээд 190 зөвлөмж өгснөөс манай улс 170-ыг нь хүлээн авч хэрэгжүүлэхээр тогтсон юм. Эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүднээс Гадаад харилцааны яам холбогдох бусад байгууллагаас санал авч боловсруулсан “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”-г Засгийн газрын 2023 оны 357 дугаар тогтоолоор батлуулжээ. Үргэлжлүүлэн тэрбээр тус ерөнхий төлөвлөгөөнд заасан арга хэмжээг дангаар болон хамтран хэрэгжүүлдэг байгууллагуудыг танилцуулаад “Үүнд дээр аймаг, нийслэл болон бүх шатны Засаг дарга нар Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийг хэрэгжүүлж ажилладаг” гэв. Давхардсан тоогоор Хууль зүй, дотоод хэргийн яам 20, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 19, Эрүүл мэндийн яам 11, Боловсролын яам 10, Цагдаагийн ерөнхий газар 9 зэрэг тооны зөвлөмжийг тус тус хариуцан дангаар эсхүл хамтран хэрэгжүүлж байгаа юм байна.

Энэ оны 11 дүгээр сард IV илтгэлийг хэлэлцүүлэх хүрээнд Гадаад харилцааны яамнаас хэрэгжүүлж буй арга хэмжээг Д.Бат-Өлзий дэд захирал танилцууллаа. Засгийн газрын 2023 оны 357 дугаар тогтоолоор Гадаад харилцааны сайдад “ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн нэгдүгээр сард багтаан орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлж, хэрэгжилтийн тайланг, цаашид авах арга хэмжээний саналын хамт тухайн жилийн 2 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулах”-ыг даалгасан байдаг байна. Тус яам ерөнхий төлөвлөгөөний 2024 оны хэрэгжилтийн мэдээг авахаар 2025 оны эхний сард 47 байгууллагад албан бичиг явуулснаас 26 нь буюу 55 хувь нь мэдээгээ ирүүлжээ. Бүх байгууллага мэдээгээ бүрэн ирүүлсний дараа нэгтэн, тайлангийн төслийг боловсруулж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Батлан хамгаалах яам, Боловсролын яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, АТГ, ТЕГ, ШЕЗ, УЕПГ зэрэг холбогдох байгууллага, болон Хүний эрх, хөгжил төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Сэтгэлзүйн мэдрэмж зэрэг иргэний нийгмийн 6 байгууллагын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэх аж. Холбогдох хуулийн өөрчлөлтөөр байгууллагын нэр өөрчлөгдсөн, албан тушаалтнууд солигдсонтой холбогдуулан орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх шаардлагатай байгааг тэрбээр энэ үеэр дурдаж байв.

Зөвлөлөөр тайланг хэлэлцүүлж, зөвлөлийн бүрэлдэхүүнээс гарсан цаашид авах арга хэмжээний саналыг нэгтгэн Засгийн газрын 2 дугаар сарын 26-ны хуралдаанд танилцуулахаар төлөвлөөд байгааг уулзалтын үеэр танилцуулсан.

Илтгэлийг 2025 оны арван нэгдүгээр сарын 04-ний өдөр хамгаалах бөгөөд Гадаад харилцааны яам заасан хугацаанд багтаж илтгэлээ хүргүүлэхээр хуваарь гарган ажиллаж байгааг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Монгол Улс дахь хүний эрхий төлөв байдлын тухай IV илтгэлийг хэлэлцүүлэхтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулгатай холбогдуулан уулзалтад оролцогчид болон Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд асуулт асууж, зарим зүйлийг тодруулсан. Дараа нь “Хүний Эрхийн Форум”-ыг төлөөлж “Хууль судлал, хөгжлийн төв”-ийн тэргүүн, доктор /PhD/, профессор В.Удвал “Монгол Улсын 1992  оны Үндсэн хуулийн хэрэгжилт ба хүний эрхий зарим асуудал” сэдэвт илтгэл танилцуулсан юм. 1992 оны нэг дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан ардчилсан, шинэ Үндсэн хуулийг тухайн оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс даган мөрдөж эхэлсэн болохыг тэрбээр онцлоод Үндсэн хууль хэрэгжиж эхэлсний 33 жилийн ой тохиож буйг дурдав. Үндсэн хуулийн үнэт зүйлсийн нэг нь хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах бөгөөд үүний тулд төр эрх мэдлээ оновчтой хуваарилж, хяналт тэнцлийг хангах үүрэгтэй. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийг шинээр байгуулсан, иргэний гомдол гаргах эрхийг баталгаажуулсан зэргээр төрийн дур зоргын үйлдлийг хязгаарлах механизмуудыг Үндсэн хуульд тусгасан байдгийг дэлгэрэнгүй тайлбарлав.

Үндсэн хуулийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур тодорхойгүй улмаас хэрэгжилтийг үнэлэх боломжгүй байгааг дурдаад, хүний эрхийн хандлагад гарч буй өнөөгийн өөрчлөлүүдийг онцоллоо. Доктор /PhD/, профессор В.Удвал үргэлжлүүлэн Үндсэн хуулийн хэрэгжилт ба гажилтын талаар болон хүний эрхийн чиглэлээр олон улсын өмнө хүлээсэн үүргийг дэлгэрэнгүй танилцуулсан. Үргэлжлүүлэн холбогдох дүгнэлтээ танилцуулж, шийдлийн саналуудыг танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 33 минутад баталсан бол тухайн оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 00 минутаас улс орон даяар хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн гэдгийг С.Эрдэнэболд дарга дурдаад, энэ удаагийн ээлжит уулзалтыг Үндсэн хуулийг мөрдөж эхэлсний 33 жилийн ойн өдрөөр товлосон гэлээ. Үндсэн хуулийг хэрэгжүүлж, хамгаалдаг байх нь иргэн бүрийн үүрэг гэдгийг тэрбээр тэмдэглээд “Сар бүрийн уулзалтыг Х.Баасанжаргал гишүүн зохион байгуулж ажиллах бөгөөд тэрбээр “Хүний эрхийн үндэсний II хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагынхан, судлаач, мэргэжилтнүүд Та бүхэн нягт хамтран, ажил хэрэгчээр ажиллахыг хүсье” гэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний талаар, Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн талаар мэдээлэл өгсөн. Энэ хүрээнд одоо мөрдөгдөж буй эрх зүйн орчинд нийцүүлэн иргэний нийгмийн байгууллагууд хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах боломжтой талаар саналаа хэлж, оролцогчидтой санал солилцов. Үргэлжлүүлэн Х.Баасанжаргал гишүүн өмнөх уулзалтуудын үеэр төлөвлөсөн ажлууд, тэдгээрийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хэрэгжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Мөн дараагийн уулзалтыг товлож, Монгол Улс дахь хүний эрхий төлөв байдлын тухай IV илтгэлийг 2025 оны арван нэгдүгээр сарын 04-ний өдөр хамгаалахтай холбогдуулан авах арга хэмжээний талаар уулзалтад оролцогчид санал солилцсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан