Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэрэлт гудамж өнөөдөр нээлтээ хийнэ


Их хотын гудамж болох “Гэрэлт гудамж”-ны зуны нээлтийн арга хэмжээ өнөөдөр 20:00 цагаас болох гэж байна. Нээлтийн арга хэмжээнд дуучин AM-C, реппер Don Dior, Ако, Thunder болон UB Drum бөмбөрийн хамтлаг, Гэрэлт Гудамжнаас төрөн гарсан амьд хөгжмийн Redline хамтлаг гээд олон дуучин, бүжигчид оролцохоор болжээ. Мөн энэ удаад залуу хосууддаа зориулж “Love lock”-ыг хэрэгжүүлэхээр болсон байна.  Хайрын билэгдэл болсон энэхүү уламжлал нь дэлхий дээр 100 гаруй жилийн өмнө үүсжээ. Нэгэн залуу эр хүнд өвчин туссан хайртыгаа хорвоогоос алдахгүйн тулд цоожинд хүслээ шивнэн хэзээ ч салахгүйг бэлгэдэн хашаанд түгжиж, түлхүүрийг нь хэн ч олохооргүй газарт хаяжээ. Гэтэл гэгээн хайрын хүчээр гайхамшиг тохиож, удалгүй бүсгүйн бие илааршсан тухай Францын нэгэн гэр бүлд тохиолдсон сэтгэл хөдлөм түүхээс улбаатай аж. Энэ явдлаас хойш дэлхийн олон орны хос цоожинд хүслээ шивнэж хайраа түгжих уламжлал дэлгэрчээ.
Их хотын “Гэрэлт гудамжинд”-аа өөрийн хайр аа мөнхлөөрэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан