Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголоос цасны барсын бамбар олжээ


Шведийн биологч монголд ажиллах үедээ цасны барс буюу ирвэсийн зулзага олсон талаар ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ. Энэ ховордсон амтныг эрдэмтэн Тост уулаас олсон байна. Дэлхий дахиинаа сөнөж мөхөхөд тун ойрхон болоод байгаа уасны барс буюу ирвэсийг олсноор түүнийг биологийн төрөл зүйлийн нь хувьд хамгаалахад чухал ач холбогдолтой гэж байна. Цасны барсыг энд 1982 онд харснаас хойш хэн ч олж үзээгүй өнөө хүрчээ. Судалгааны хэсгийн ахлагч Орьян Юханссон ирвэсийн талаар баримт, амтдралын нь тухай мэдээлэл тун бага байдаг, харин одоо энэ бүхнийг баяжуулах сайхан боломж бүрдлээ гэж ярьсан байна. Эрдэмтдийн тооцоолсноор манай гараг дээр өнөөдөр 4-7 мянган цасны барс байдаг гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан