Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
“Дайны зам туулсан монгол морь”-ны хөшөөг Москвад нээлээ

1941-1945 оны Аугаа их Эх орны дайны үед фашизмын эсрэг Орос, Монголын ард түмэн хамтран тэмцэсний бэлгэдэл болгож ОХУ-ын нийслэл Москва хотын Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд “Дайны замаар” нэртэй хөшөөг ялалтын баярын өмнөхөн өчигдөр нээсэн байна.

“Энэ хөшөө Эх орны дайны үед монголны ард түмнээс зөвлөлтийн улаан армид үзүүлсэн тусламжийн бэлгэ тэмдэг. Монголчууд дайны үед танкийн цуваа төрөл бүрийн хүнсний зүйлээр тусалж байсан. Энэ дотроос дайны зам туулан Берлин хүрсэн монгол морийг бид мартах ёсгүй. Дайны эхний жилүүдэд монгол морь армийн гол хөдлөх хүч, хэрэгсэл болж байсан” гэж Москва хотын Төрийн думын дарга Алексей Шапошников ёслолын үеэр хэлсэн байна. Тэр бас энэ хөшөө ямагт амьд цэцгээр чимээстэй байх болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Дайны үед Улаан армийн таван морь тутмын нэг нь монгол морь байсан юм. Хөшөөнд их буу чирэн зүтгэж байгаа хоёр монгол морийг дүрсэлсэн юм байна.
“Аугаа их Эх орны дайны жилүүдэд тусалж байсан монголын ард түмэнд бид дахин дахин “баярлалаа” гэж хэлэх ёстой” гэж Москвагийн Төрийн думын тэргүүн хэлсэн байна.

Хөшөө нээх ёслолд ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчид, ОХУ-ын Төрийн Думын Монголын парламентай харилцах бүлгийн зохицуулагч Сергей Миронов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа, монголын Засгийн газрын төлөөлөгчид, орост суралцаж байгаа монгол оюутнууд байлцлаа.


hushuuni zuragnii doorh zurgan derrh ene neg buduun har yum chn yusan bilee.peediiged
БАЯРЛАЛАА.
saihan medee bna
Эзэндээ ээлтэй эмээлт догшин морь минь гуруй гуруй гуруй
BAYRLLAAAAAA
mongol morinii hoshoo baiguulsand orosiin ard tumend bayarlalaa
Mongol golval Ganbayart bayarlalaa

1941-1945 оны Аугаа их Эх орны дайны үед фашизмын эсрэг Орос, Монголын ард түмэн хамтран тэмцэсний бэлгэдэл болгож ОХУ-ын нийслэл Москва хотын Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд “Дайны замаар” нэртэй хөшөөг ялалтын баярын өмнөхөн өчигдөр нээсэн байна.

“Энэ хөшөө Эх орны дайны үед монголны ард түмнээс зөвлөлтийн улаан армид үзүүлсэн тусламжийн бэлгэ тэмдэг. Монголчууд дайны үед танкийн цуваа төрөл бүрийн хүнсний зүйлээр тусалж байсан. Энэ дотроос дайны зам туулан Берлин хүрсэн монгол морийг бид мартах ёсгүй. Дайны эхний жилүүдэд монгол морь армийн гол хөдлөх хүч, хэрэгсэл болж байсан” гэж Москва хотын Төрийн думын дарга Алексей Шапошников ёслолын үеэр хэлсэн байна. Тэр бас энэ хөшөө ямагт амьд цэцгээр чимээстэй байх болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Дайны үед Улаан армийн таван морь тутмын нэг нь монгол морь байсан юм. Хөшөөнд их буу чирэн зүтгэж байгаа хоёр монгол морийг дүрсэлсэн юм байна.
“Аугаа их Эх орны дайны жилүүдэд тусалж байсан монголын ард түмэнд бид дахин дахин “баярлалаа” гэж хэлэх ёстой” гэж Москвагийн Төрийн думын тэргүүн хэлсэн байна.

Хөшөө нээх ёслолд ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчид, ОХУ-ын Төрийн Думын Монголын парламентай харилцах бүлгийн зохицуулагч Сергей Миронов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа, монголын Засгийн газрын төлөөлөгчид, орост суралцаж байгаа монгол оюутнууд байлцлаа.



0 Сэтгэгдэл
Сайхан
ХӨӨРХӨН ЮМАА МАНАЙ МОРЬД,МАНДТУГАЙ
2017.05.08
2017.05.08
2017.05.07
2017.05.07
2017.05.06
2017.05.06
2017.05.06
2017.05.06