Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гахайг намар, ойн булгыг өвөл л агнахыг зөвшөөрдөг


Ан хийх нь хийморилог эрчүүдийн хобби гэдэг. Монголчууд анд мордож хийморь лундаагаа сэргээнэ ч гэж ярьдаг. Мөн чөлөөт цагаараа загас барих дуртай хүн ч олон таардаг шүү дээ. Хорхойссон анчид заримдаа хороож болохгүй амьтдыг чиглэх нь ч бий. Тэгвэл Монгол Улсад Ан агнуурын тухай хуульд хэзээ, хэн, хэрхэн ан хийж болохыг эрхэм танд сонордуулахад илүүдэхгүй л болов уу.
Бор гөрөөс, цагаан зээр, гахайг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс дараа жилийн наймдугаар сарын 31-нийг хүртэл агнахыг хориглодог. Өөрөөр хэлбэл есдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сар дуустал эдгээр амьтдыг агнахыг зөвшөөрдөг байна. 

Мөн ойн булга, хадны суусар, элбэнх, шилүүс, нохой зээх, үнэг, хярс, хэрэм, ойн солонго, усны булга, өмхий хүрэн, мануул, хотны үен, цагаан үен, чандага, бор туулайг жил бүрийн хоёрдугаар сарын 11-нээс арваннэгдүгээр сарын 20-ны хооронд агнаж болохгүй гэсэн хуультай. Товчхондоо, дулааны улиралд дээрх амьтдыг агнаж болохгүй. Зөвхөн манай оронд жавар ид тачигнадаг сарууд буюу арванхоёр, нэгдүгээр сард л анд хорхойтой та эдгээр амьтдыг агнаж болох юм байна.

Үүнээс гадна зурам, тарвагыг жил бүрийн аравдугаар сарын 16-наас дараа оны наймдугаар сарын 20-ны хооронд, заарт хархыг хоёрдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл агнаж болдоггүй гэнэ. Монголчууд тарваганы боодгонд дэндүү дуртай. Тэгвэл амтархан иддэг тарваганы боодгоо ердөө л есдүгээр сард зооглохыг тань зөвшөөрдөг. Бусад сард тарвага агнавал хуулийн хариуцлага хүлээх нь байна шүү.  

Хэрвээ та загасанд явах дуртай бол дараахь зөвлөгөөг мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Буйр нуурын загасыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 1-нийг хүртэл, Дархадын цагаан загасыг наймдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 20-ныг хүртэл агнаж болдоггүй. Монголчууд, загас барих дуртай хүмүүс дархадын цагаан загасыг зөөлөн махтай, бас их амттай хэмээн олзуурхдаг. Тэгвэл та Буйр, Дархадын цагаан загасанд дурладаг бол очих хугацаагаа зөв товлохыг зөвлөе.
Арабууд идлэг шонхорт дурладаг. Тиймдээ ч монголоос жил бүр 300 идлэг шонхор авахаар гэрээ хийж, түүнээс хойш даруй 10 жилийн хугацаа өнгөрчээ. Тэгвэл идлэг шонхорыг жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 20-ныг дуустал бариулдаггүй гэнэ. Хэрэв эдлэг шонхор барихаар бол долоогоос, аравдугаар сарыг дуустал буюу зуны төгсгөл, намрын эхэн үеийг танд зөвшөөрдөг байна.  

0 Сэтгэгдэл
Amjilt husye
Хамгийн их уншсан