Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Гадаад харилцааны яам парламентын урд гишгэхийг хүсэв


Т.ЦЭЛМЭГ


УИХ-ын чуулганы хуралдаа­наар Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Энэ сарын 5-ны өдөр чуулганаар оруулахад УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авч, хугацаа нь дууссан тул өнгөрсөн пүрэв гарагт хэлэлцсэн юм. Уг хуулийн төслийг гишүүдийн олонхи нь дэмжээгүй тул хуулийн төсөл санаачлагчид нь буцаалаа. Хуралдаанд 53 гишүүн оролцсоноос 34 нь дэмжихгүй гэж санал өгсөн юм. Гэхдээ зарим нь санал хураах үед эзгүй байсан бололтой. МАН-ын гишүүдийн нэлээд нь эсрэг санал өгчээ.

“Олон улсын гэрээг Монгол Улсын хувьд гадаад хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу шийдвэрлүүлнэ” гэж тус хуулийн төсөлд тусгасан. Энэ нь олон улсын гэрээг Гадаад харилцааны яам шийддэг болно гэсэн үг. Олон улсын гэрээний тухай хуулиар соёрхон баталсан олон улсын гэрээг УИХ буюу Үндсэн хуулийн цэц, Засгийн газрын байгуулсан олон улсын гэрээг УИХ хүчингүй болгох эрхтэй хэмээн заасан. Олон улсын гэрээг УИХ-аар оруулж шийдүүлэхийг Гадаад харилцааны яам дангаараа шийддэг байх нь сайдын мэдлийн асуудал болгож Үндсэн хууль зөрчиж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 15-д “Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах”-ыг Монгол Улсын Их хурлын онцгой бүрэн эрх гэж тусгасан байдаг.
Тэгвэл УИХ-ын онцгой бүрэн эрхэнд халдсан заалттай хуулийг Засгийн газраас оруулж ирсэн юм. Олон улсын гэрээ гэдэгт Тавантолгой төслийн гэрээг оруулж, УИХ-аар хэлэлцэхгүй Засгийн газар тэр дундаа Гадаад харилцааны яам дангаараа мэдэж байгуулах нь гэсэн хардлага үүссэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан баасан гарагт үзэл бодлоо илэрхийлэв.

Тэрээр “Стратегийн орд, газрын хэвлийн баялаг хэдхэн гэр бүл, бүлэглэл авах гэсэн санаархал явж байна гэж харж байгаа. Иймээс Засгийн газар олон улсын гэрээний тухай хуулийг өөрчлөх замаар стратегийн ордыг хувийн цөөхөн компаниудад өгөх гэж байна. Энэ луйвраа таслан зогсоохыг шаардаж байна. Тавантолгойн гэрээг ийм аргаар явуулах гэж байна. Хувийн компани, Хятадын аж ахуйн нэгжүүдэд маш бага үнээр Тавантолгойг зарах луйврынхаа бэлтгэл ажлыг хийх гэж оролдлоо. Үүнийг нь УИХ-ын гишүүд таслан зогсоолоо. Цаашид ч ийм луйвар хийх гэж оролдвол гурван сая хувьцаа эзэмшигчтэй “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид, Монгол Улсын иргэд эсэргүүцэх болно” гэлээ.
Тус хуулийн төслийг хэлэлцэх үеэр буюу пүрэв гарагийн чуулганы хуралдаанд Ардчилсан намын гишүүд оролцоогүй аж. Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүд намын даргын сун­гаанд оролцоод хөдөө орон нутагт явж байгаа. Үүнийг нь далимдуулж луйвар хийх гэж оролдсон гэж тэрээр хэлэв.

Олон улсын гэрээний тухай хуулийг баталж байгаад “Эрдэнэт” үйлдвэр, Асгатын мөнгөний орд, Баргилтын төмрийн ордын луйврыг хийсэн. Үүн шиг Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг шийдэхдээ энэ мэт луйврыг хэрэглэхийг дэмжиж байгаа Засгийн газрын гишүүд, УИХ-ын цөөн тооны гишүүдийг нам дамжсан бүлэглэлд орсон хүмүүс гэж харах хэрэгтэйг ч тэрээр дурдлаа.

Тавантолгойн гэрээтэй холбоотой бүх бичиг баримт гарын үсэг зурахад бэлэн болж, хууль эрх зүйн хувьд замаа засахаар ийнхүү зарим хуулийн төсөл оруулж, бат­луу­лах гэж байгааг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл өмнө нь мэдээлсэн. “2017.01.12-ны чуулганы хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуульд өөрчлөлт оруулж Засгийн газрын байгуулсан Олон улсын гэрээг УИХ хүчингүй болгох заалтыг авч хаях гэж байна. Тавантолгойг зарах ажлын бэлтгэл! Биднээс Таван­­толгойгоос ч илүү баялаг Оюутолгойг хулгайлсан, “Эрдэ­нэт”-ийг хулгайлсан, одоо Тавантолгойг. Ингэх гэж л сонгууль луйвардаж 65 суудал нэг намд өгсөн, ингэх л гэж Гадаад харилцааны сайдаар MCS-ийн шууд төлөөний хүнийг томилсон, тоглоо­мын Ерөнхий сайд томил­сон, Тагнуул, цагдаагийн удирдлагыг солих эрхийг Ерөн­хий сайдаас булаан авсан. Чухам ингэх л гэж АТГ-ын удирдлагыг өөрийн хүнээ байлгасаар байна. Одоо буухынхаа өмнө бүх ажлаа гүйцэлдүүлж байна” гэж Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянга цахим хуудастаа бичиж, жагсаал цуглаан хийхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн үзэж буй­гаар УИХ-аар хэлэлцдэг бай­сан асуудлын жагсаалтаас Засгийн газрын байгуулсан гэрээг гаргах, Стратегийн ордуудтай холбоотой шийдвэ­рийг Засгийн газар УИХ-д танилцуулахгүй байх орон зай гаргах гэлээ.

Оны өмнө буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр баталсан Олон улсын гэрээний тухай хуулийг цаашид мөрдөж, 1993 онд батлагдаж, 1998, 2012 онд нэмэлт оруулсан Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгохоор Засгийн газраас уламжилсан. Хуулийн шинэчилсэн найруулгыг батлаад 15 хоногийн дараа Зас­гийн газраас ийнхүү хүчин­гүй болгох тухай хуулийн төсөл өргөн барьсан. Тэгэхээр одоо Олон улсын гэрээний тухай болон Олон улсын гэрээ­ний тухай /шинэчилсэн найруулга/ хоёр хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэсэн үг юм. Хэрэв олон улсын гэрээ хэлцэл хийхээр болвол аль хуулийг дагах нь эргэлзээ үүсгэж байгаа. Иймээс Гадаад харилцааны яаманд давуу эрх олгох заалт бүхий шинэчилсэн найруулгыг маргаангүй дага­хаар зүт­гүүл­сэн аж. Гэхдээ Зас­гийн газрын хууль хүчингүй болгох хуулийн төсөл унасан учраас дахиад өөр байдлаар асуудлыг шийдэх гарц олохыг үгүйсгэх аргагүй.

0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙДГИЙН ГЭЖ ОЛОН ХҮН АСУУЖ БАЙНА. ГОМО МӨНХӨӨ ГЭЖ 2000 ОНД БАЙРНИЙХАА ӨСВӨР НАСНЫ ХӨВГҮҮНИЙГ ШОРОНГИЙН ГОМО ГАЖ СОНИРХЛООС БОЛЖ СОНИРХООД ТЭРЭНДЭЭ БАНТААД ТЭР МУУ ЗАЛУУГИЙН АМЬДРАЛЫГ БАЛЛАЖ ХАЯХ ШАХСАН БАЛМАД, МУНХАГ ХҮН БАЙДАГ ЮМ. ОДОО НАРХАН ГЭДЭГ ХОТХОНД Л АМЬДАРДАГ СУРАГТАЙ
Хамгийн их уншсан