Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсын Засгийн газраас “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөжүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгохоор тохиролцлоо Экспортын 90 хувийг эзэлдэг уул уурхайн салбарыг дотоодын үйлдвэрлэгчид өсөлтийн хөшүүргээ болгох потенциал байна СЗХ: Даатгалын хураамжийн зохицуулалтыг хэвээр үлдээж, шинэчилсэн журмыг хүчингүй болгов 2025 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДСЭН ЦАГЛАВАР ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛАГДЛАА Д.Ариунбаатар: Халиа үүссэн хэсэгт суваг татаж, усыг чөлөөтэй урсгах, механизм болон гар ажиллагаагаар суваг татах, илүүдэл мөс тээвэрлэх зэрэг ажлыг хийж байна О.Хуншагай: 2024 онд тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй иргэд хуучин үнээрээ төлнө Цахим орчинд ёс бус үг, хэлж олон нийтийг үл хүндэтгэсэн иргэнд баривчлах шийтгэл оногдууллаа О.Алтангэрэл: Жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийг нэмэх шийдвэрийг хүчингүй болгосон 2040 он хүртэл Улаанбаатар бүсийн цахилгааны эх үүсвэр 5.408 МВт болж, 5 дахин нэмэгдэнэ Б.Одбаяр: Өмнөх зохицуулалтаар жилд 18-20 км зам засах боломжтой байсан
Путин дөрөв дэх удаагаа дэлхийн хамгийн нөлөөтэй хүнээр тодорлоо

Б.БАДРАЛ

Америкийн “Forbes” сэтгүүл жил болгон гаргадаг дэлхийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн жагсаалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин дөрөв жилээ дараалан тэргүүлэв. “Forbes” сэтгүүлийн редакци дэлхийн өнцөг булан бүрт Оросын нөлөөг авчирсан гэж үзсэн тул түүнийг дэлхийн хамгийн нөлөөтэй хүнээр сонгосон аж. Тус сэтгүүл өөрсдийн сонголтоо тайлбарлахдаа “Эх орондоо, Сирид, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд  гээд Оросын удирдагч өмнө тавьсан зорилт болгондоо хүрч чаддаг хэвээр” гэжээ.

Жагсаалтын хоёрдугаарт, АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп оржээ. Түүнийг ямар ч хүний нэрийг сэвтүүлэх дуулиан шуугианд холбогдсон ч ажралгүй хуурай арч чаддаг, АНУ-ын Конгрессын хоёр танхимд бүрэн дэмжлэгтэй болсон, олон тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэдгээр нь яах аргагүй дэлхийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг үзсэн байна. Жагсаалтын гуравдугаарт, Германы Канцлер оржээ. “Forbes” сэтгүүл Меркелийг Европын холбооны гол түшиг тулгуур, зангидаж байгаа хүн гэж үзсэн байна.

Манай урд хөршийн төрийн тэргүүн Си Жинпинь дөрөвдүгээрт, Ромын пап Франциск тавдугаарт орсон бол дэлхийн хамгийн баян хүн Билл Гейст долоодугаарт, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди есдүгээрт, “Facebook”-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг аравдугаарт орсон байна.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Обама 48 дугаар байранд орсон бол Дональд Трампын Төрийн нарийн бичгийн даргаар сонгогдсон Рекс Тилерсон 24 дүгээр байранд оржээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан