“Мосфильм” кино студэд “Кавказад болсон явдал-2” киноны зураг авалт эхэлжээ. Алдарт Гайдайн зохиолоор бүтээж буй тус киноны гол дүр Балбест Николай Добрынин, Хашир эрд Сергей Степанченко, Аймхай эрд Семен Стругачев нар тоглож буй юм.
1967 онд Леонид Гайдая “Шурикийн шинэ адал явдал буюу Кавказад болсон явдал” киног бүтээсэн ч өнөөг хүртэл гол баатруудын хэлдэг үгс зарим хүний хэлэх дуртай үг хэвээр байна. “ Амьдарна гэдэг сайхан. Гэхдээ сайхан амьдарна гэдэг бүүр сайхан”, “Шувуу л хайран байна”, “Склифосовский товчхон” гэх мэт үгс нь өнөөдрийн Орост өргөн ашиглагддаг гэнэ шүү. Мэдээж хэдийгээр шинээр хийж байгаа кино ч хуучнаасаа хэт сайн биш ч муу байх ёсгүй гэдгийг кино группийнхэн маш сайн ухамсарлаж байгаа аж. Хуучин киноны бүх баатрууд кинондоо байх нь тодорхой. Гэхдээ Нина жишээ нь комсомолийн гишүүн хэвээр байна гэвэл утгагүй. Кино хамгийн хурдтай, эрчтэйгээр дуусвал шинэ он гэхэд үзэгчдийн хүртээл болох аж. Хэрвээ чадахгүй бол эмэгтэйчүүдийн баяраар заавал үзэгчдэд бэлэг болгон барих болно хэмээн киноныхон амлаж байгаа гэнэ.