Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гурван жилийн өмнө поп хөгжим хаангүй болсон



Дэлхийн поп хөгжим гурван жилийн өмнө үгээр хэлэмгүй их гарз хохирол амссан билээ. Хэдийгээр тэр биднийг орхисон хэдий ч түүний уянгалаг аялгуу бидний зүрхэнд үүрд эгшиглэсээр байх болно. Түүний амьдрал од хүний жам ёсоор хэмжээлшгүй нэр алдар, түүнийг дагаад тэр хэмжээгээр хов жив дагасаар ирсэн. Попын хаан биднийг орхиод аль хэдийнэ бүхэл бүтэн гурван жил өнгөрчээ.
Энэ өдөрт зориулж түүний мянга мянган шүтэн бишрэгчид хайртай дуучнаа дурсан санаж байна. Тэдний нэг хэсэг бол түүний хүүхдүүд юм. Хамгийн гайхалтай попын хааныг дурсах хүндэтгэлийн ёслол дээр нэгэн зүйл анзаарагдсан нь гурван жилийн өмнө Майклыг оршуулах ёслолын үеэр  олны нүдэнд бүрэг ичимхий харагдаж байсан гурван хүүхэд нь том болсон нь илт харагдаж байлаа. Алдарт дуучин ердөө 50хан насандаа хорвоог орхиж, түүний үхлийн шалтааныг эмийн тун хэтрүүлсэн хэмээн түүний эмч Конрад Муррей оношилсон билээ. Харин хэсэг хугацааны дараа энэ оношийг буруу хэмээн баталж одоо түүнийг хатуу дэглэмтэй шоронд ял эдэлж байгаа юм. Майклийн хүүхдүүдийн амьдрал аавынх нь үхлээс хойш огцом өөрчлөгдөж одоо харьцангуй олны нүдэн дээр гарах болсны жишээ нь том охин болох Парис билээ. Тэрээр саяхан Опрагийн шоунд өгсөн ярилцлагадаа  түүний туулж өнгөрүүлсэн амьдрал, түүгээр барахгүй кинонд тоглох болсон тухайгаа илэн далангүй өгүүлсэн юм. Парис 2014 онд дэлгэцэнд гарах уран зөгнөлт “Гурван түлхүүр” хэмээх кинонд тоглохоор өнгөрсөн долоо хоногт гэрээ хийсэн юм.Харин дунд хүү Принцийн хувьд, тухайн үед сэтгэл санаагаар маш их унаж сургуулиа орхигдуулсан байж байгаад 2010 оны 9 сараас сургуульдаа явж эхлэсэн аж. Мөн аавынхаа дуулж, бүжиглэх авъяасыг нь өвлөөгүй хэдий ч загварт маш их дуртайгаа олон нийтэд дэлгэсэн билээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард тэрбээр аавынхаа үхлээс хойш анх удаагаа үеэлүүдийнхээ хамтаар рекламанд тоглосон нь шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг амрааж байсан талаар тухайн үед хэвлэл мэдээлэл шуугиж байсан юм.

0 Сэтгэгдэл
амжилт гоё орчуулгууд байна
Хамгийн их уншсан