Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Твиттер” юунаас болж гацав

Өнөө үеийн хамгийн олон хүн хэрэглэдэг олон нийтийн сүлжээний нэг  бол яах аргагүй “Твиттер” билээ. Тэгвэл өнгөрсөн пүрэв гаригт тус сүлжээний түүхэнд байгаагүй нэгэн тохиолдол гарсан нь хэт их хэрэглэгчийн давхцлаас үүдэн сүлжээ тасарсан явдал байна.
Энэ явдал нь орон нутгийн цагаар 11:59 минутад бүтэн нэг цаг орчим түр саатлаа гэж Твитерийн “Пингдом” засвар үйлчилгээний төвөөс олон нийтэд мэдээллээ. Азаар гэмтлийг инженерүүд цаг алдалгүй түргэн шийдвэрлэсэн учраас тийм ч их хохирол амсаагүй байна. Цаг гаруйн дараа байдал хэвийн болж жиргээчдийн санаа амарсан юм. ‘’UGNazi’’ хэмээх сүлжээний мэргэжлийн компаниас “үл мэдэгдэх олон хэрэглэгчийн мэдээллээс болж гацсан” гэсэн дүгнэлтийг өгсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан