Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Устаж буй 3054 гаруй хэлийг “GOOGLE” дахин сэргээхээр ажиллаж байна

Та Арагонис, Наважо эсвэл Коро гэдэг нэр томъёо амьдралдаа сонсч  байсан уу? Үгүй л болов уу. Тэгвэл эдгээр нь шинжлэх ухаан, соёл урлагт  хааяа нэг хэрэглэгддэг үнэтэй нэршилүүд хэмээн орчин үеийн хамгийн том интернэт үйлчилгээ явуулдаг корпорац “Google” үзэж байгаа юм.  Учир нь, эдгээр хэлнүүд дэлхийн маш жижиг хэсгүүдэд л бий болсон Энэтхэг гаралтай гэнэ. Хамгийн харамсалтай нь, тэд 2100 он гэхэд  дэлхийн нийт хүн амын бүх хэлний 50 хувь нь буюу 3054 ширхэг хэл алга болж, устах аюулд ороод байгаа аж. Үүнийг сэргээхийн тулд “Аюулд өртөөд буй хэл” гэсэн томоохон төсөл цахим хуудас шинээр нээснээр тэдний үйл ажиллагааны эхлэл байгаа юм байна.
Тус цахим хуудас нь өнгөрсөн Пүрэв гарагийн өглөө албан ёсоор нээсэн ба төслийн ерөнхий зорилгыг харуулсан хэд хэдэн видео болон хөдөлгөөнт систем бүхий газрын зургийг байрлуулсан байна. Та энэ газрын зургийн аль нэг зурвас дээрх сонгосон цэгийг дарахад тухайн бүсэд одоо хэрэглэгдэж байгаа, мөн устах аюулд ороод байгаа хэлнүүдийн жагсаалтыг нэмэлт мэдээллийн хамт сонирхох бүрэн боломжтой юм. Үүнээс гадна нэмэлт хэрэглүүрэнд жишээ нь Коро хэлний аялга, дуудлага, онцлогийг тусгай систем ашиглан сонсох, үүгээр барахгүй 18 дугаар зууны үед бичигдсэн гар бичмэл зэргийг өндөр нягтралтайгаар уншин түүнийгээ бусадтай хуваалцах гайхалтай боломж нээгдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан