Өмнөд Африкийн Их Сургуулийн оюутан Людвик Маришейн нэгэн сонирхолтой бүтээл туурвижээ. Энэ нь ус хэрэглэхгүйгээр шүршүүрт орох боломжийг та бидэнд олгож байгаа юм. Түүний найз “Яагаад ямар нэг тусгай бодис ашиглаад усанд орсон мэт сайхан болчихдог тийм нээлтийг хэн нэгэн нь хийдэггүй юм болоо” гэж хэлсэн нь түүнд асар их найдвар сэдлийг авчирч, хэдэн сарын турш интернэтэд сууж, хэд хэдэн судалгаа хийсний үндсэн дээр зургаан сарын дараа энэ нээлтээ хийж, 2011 оны Дэлхийн оюутны оюуны бүтээлийн уралдаанд тэргүүн байрт шалгарсан юм.
Л.Маришейн энэ бүтээлээ “DryBath” гэж нэрлэсэн бөгөөд онцлог нь ус, бактерын эсрэг саван ашиглан хийсэн тусгай шингэн хэрэглэснээр дэлхий даяараа хомсдоод байгаа усны хэрэглээг багасгах ихээхэн ач холбогдолтой гэдгийг баталжээ.