Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Adidas” дөнгөтэй пүүз үйлдвэрлэхээ зогсоов

“Adidas” брэндээс гоёлын дөнгө, гинж бүхий шинэ загварын спорт гутал гаргах гэж байснаа больжээ. Учир нь, энэ шинэ загвар хүмүүст этгээд содон хэв маяг мэдрүүлэхээс илүүтэй боолчлол, эрүүдэн шүүлт зэрэг сөрөг утга илэрхийлж байгаа учраас шинэ загвараа үйлдвэрлэхээс татгалзжээ. “Adidas” тус шинэ загвараа үйлдвэрлэж, худалдаанд гаргахын өмнө хэрэглэгчдэд танилцуулах үүднээс интернэтээр цацсан нь нэлээд их шүүмжлэл хүлээсэн байна. Тиймээс хэрэглэгчдийн дургүйцлийг төрүүлсэн энэ загварыг худалдаанд гаргахгүй гэдгээ мэдэгдээд, ийм хоёрдмол утга агуулгатай загвар сэдсэндээ хүлцэл өчсөн байна.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан