Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Microsoft” iPad-тай өрсөлдөх таблет гаргалаа

“Microsoft” корпорац “Surface” нэртэй шинэ таблет компьютерээ өчигдөр олон нийтэд танилцууллаа.  “Microsoft”-ын шинэ Windows 8 үйлдийн системээр ажилладаг тус компьютерийг таблетын зах зээлд “Apple”-ийн iPad-тай өрсөлдүүлэхээр гаргаж байгаа аж. “Surface”-ийн өрсөлдөгч iPad-аас ялгарах давуу тал нь өргөн дэлгэц юм. 10,6 инч буюу 26,9 см өргөн дэлгэцтэй тус таблет “Microsoft Office”-ийн программуудтайгаараа iPad-aaс бас давуу талтай. Гэхдээ iPad-ыг бодвол харьцангуй хүнд, бас зузаан юм байна.  “Surface” нь орчин үеийн технологийн хамгийн сүүлийн үеийн стандартууд болох 10.6 ямх диогналын урттай өндөр нягтрал бүхий урд хойд камертай. Хамгийн сонирхолтой нь,  унах гэмтэх эрсдлээс сэргийлж эх биетэйгээ 22 градусын өнцөг үүсгэн тогтоох түшлэгтэй аж. Гэхдээ “Surface”  хоёр өөр загвартайгаар худалдаанд гарах бөгөөд нэг нь түшлэггүй, бусад таблет компьютер шиг дан дэлгэцээс бүтсэн загвартай байх гэнэ. Хоёр загвар хоорондоо үйлдлийн систем болон процессороороо ялгаатай.  Хэрэглэгчид “Intel” юм уу “ARM” гэсэн хоёр өөр процессороос сонголт хийж болох юм байна. Энэ оны эцсээр худалдаанд гарах таблет үнийн хувьд Ipad-тай бараг адилхан, өнгө, загвараасаа хамаарч 499-829 ам.долларын хооронд хэлбэлзэх аж.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан