Попын хааны ганц охин Парис Жексон энэ жил 14 нас хүрч байгаа. Тэрээр алдартай дуучны хүүхэд байх амаргүй байсан талаараа саяхан ярилцлага өгсөн байна. Парис хэд хоногийн өмнө Опрагийн шоунд эцгийнхээ нас барснаас гурван
жилийн дараа туулж өнгөрүүлсэн амьдралынхаа талаар ярилцлага өгсөн юм.
Тэрээр энэ ярилцлагадаа аавынхаа талаар, түүний хүүхдүүддээ юу хүсч
явдаг байсан талаар илэн далангүй ярьсан нь олон хүний сэтгэлийг
хөдөлгөжээ. Парис ярихдаа сургуулийнх нь зарим хүүхэд түүнийг маш их
доромжилдог байсан, бага байхдаа аавтайгаа гадуур гарахдаа заавал
гивлүүртэй явахад үнэхээр хэцүү санагддаг байсан ч одоо тэр яагаад
заавал түүнийг өмсгөхийг хүсдэг байсан аавынхаа сэтгэлийг ойлгосон
талаараа ч мөн дурьджээ.