Бүрэнхий киноны шүтэн бишрэгчид цувралын сүүлийн хэсгийг тэсэн ядан хүлээж байгаа билээ. Эдвард , Белла нарын охин ямар харагдах бол гэж сонирхож байсан бол “Entertainment Weekly” сэтгүүлийн нүүрэнд тэдний зураг хэвлэгджээ. Энд Кристэн Стюарт, Роберт Паттинсон нар охины Рэннэсмигийнхээ дүрд тоглох Макензи Фойтой хамт зургаа авахуулжээ. Охины алтан шаргал үс, цонхигор цагаан царайг харахад Каллены охин биш гэж хэн ч хэлж чадахааргүй ч зохиолд өгүүлдэг шиг 11 настай Макензи Кристэнээс 22 насны зөрүүгүй аж. Энэ тухай ямар бодолтой байгааг сонирхсон сэтгүүлчийн асуултад Кристэн Стюарт “Бидний гар хүртэл адилхан гээч. Жаахан айдас хүрмээр. Гэхдээ хөгжилтэй санагдаж байна” гэж хэлсэн байна.
Үзэгчид Рэннэсмигээс гадна Беллагийн вампир болон хувирсныг харахыг хүсэж байгаа. Киноны сүүлийн ангид гарах үйл явдлыг цухас сонирхуулбал, Эдвард, Белла хоёр охинтой болсон ч үхэшгүй мөнхийн хүүхэд гэсэн худал мэдээлэл Волтюрт хүрснээр тэд бүгд аюулд ордог.Үүнээс болж Калленыхан холбоотнуудаа цуглуулж охины амийг аврахын төлөө тэмцэнэ. Харин киноны төгсгөлд юу болохыг ирэх арваннэгдүгээр сарын 16 нээлтээ хийхээр нь үзэж болох нь.