Хаврын чуулганы онцлох сэдэв юу байх вэ?
“Турин-2025” тусгай олимпын өвлийн наадамд Монгол Улсын 24 тамирчин өрсөлдөнө
Инфляцыг хазаарлах үүднээс Монголбанк зөөлрүүлэх чиглэлтэй байсан мөнгөний бодлогоо эргэн чангаруулав
“МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД" 2025 ҮРГЭЛЖИЛСЭЭР
Мега төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж найман хуулийн 22 заалтад өөрчлөлт оруулна
"Нийслэлийн спортын салбарын шилдэг тамирчин"-аар гавьяат тамирчин Б.Баасанхүү тодорлоо
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 47 дуудлага бүртгэгджээ
Хаврын чуулганы онцлох сэдэв юу байх вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна
Хувцас эд зүйл худалдан авах ухаалаг 7 зөвлөгөө
Бүсгүйчүүдийг дэлгүүр хэсэх хоббитой гэдэг. Эмэгтэйчүүдийн хувьд өмсөх зүүх нь хангалттай байсан хэдий ч сэтгэл нь ханадаггүй улс. Гэхдээ энэ хямралын үед мөнгөө хэрхэн ухаалаг зарж сурах вэ. ОХУ-ын Москвагийн Улсын төв дэлгүүрийн дэд захирал Алла Веребр ийм 7 зөвлөгөө өгч байна.

Нэгдүгээр дүрэм. Дэлгүүр зорихдоо юу юу худалдан авах гэж байгаагаа сайтар төлөвлөж бай. Ер нь эд зүйл худалдан авах гурван төрөл байдаг. Нэгд. Дэлгүүрээр ороод гарахдаа л харсан бүхнээ худалдан авдаг хүн байна. Хоёрт. Шагнал, цалин аваад мөнгөтэй болмогц нэг их баяжчихсан мэт огт төлөвлөөгүй байсан зүйлээ худалдан авдаг хүн байна. Гуравт. Эртнээс төлөвлөсөн зүйлээ худалдан авдаг хүмүүс. Тэгэхээр юу авахаа төлөвлөж, үүнийгээ хэдий хэр мөнгөд багтаан авахаа нарийн төлөвлөж дэлгүүр зорь. Сайн төлөвлөж авсан бараа оновчтой болж удаан эдлэгдэнэ.
Хоёрдугаар дүрэм. Хувцас худалдан авахдаа үүнийг өөр ямар хувцастай хамт өмсөх билээ гэдгээ сайн бод. Шүүгээгээр дүүрэн хувцас байдаг, алийг нь өмсье дөө гэдэг хүүхнүүд байдаг. Үүний оронд за үүнийг өмсвөл ямар гуталтай хамт өмсч, ямар цүнх барьж явах билээ гэж бодож худалдан авбал ийм асуудалтай тулгарахгүй.
Гуравдугаар дүрэм. Танд ямар хувцас эн түрүүнээ хэрэгтэй байгаа билээ гэдгээ сайн бод. Жилийн ямар улирал байгаа билээ, ойрын үед ямар баяр ёслол болох ямар хувцас одоо хэрэгтэй байна гээд....Хувцас худалдан авчихаад гэртээ ирээд би яагаад үүнийг авав аа, уг нь надад байсан байна шүү дээ гэхгүй байхаар бод.
Дөрөвдүгээр дүрэм. Туршилт, шалгахаас бүү залхуур. Таалагдаж байвал өмсч үз. Хэлбэр хэмжээ, өнгө нь таалагдаж байна уу, тэгээд өмнө дурдсанчлан өөрт чинь байгаа ямар хувцастай зохицох нь вэ. Ер нь хүн өөрийнхөө биеийн хэлбэр галбир, царай төрхөнд тэр хувцас хэрхэн зохицож байгааг нэг их сайн мэддэггүй.
Тавдугаар дүрэм. Дээрхээс үүдээд бусадтай сайн зөвлө. Ялангуяа худалдагч нартай. Тэд бараагаа борлуулах гэсэн сонирхол байгаа ч туршлагатай. Эсвэл өөрт таалагдсан хувцас бараныхаа зургийг аваад гэртээ ирж бусад хувцастайгаа хэр зохицохыг нягталж үз. Тэгээд үнэхээр таалагдвал эргэж очоод авч болно.
Зургадугаар дүрэм. Улирал бүрээр шинэ хувцас өмсөх сонирхолтой бол аль болох хосоор нь худалдан ав. Даашинз, банзал худалдан авч байгаа бол гутал, туфльтай хамт. Гэхдээ хэр удаан эдлэх билээ, дараа жил, хоёр жилийн дараа ийм даашинз моодноос гарах эсэхийг сайтар бод.
Долдугаар дүрэм. Мөнгөө аль болох чанартай ганц зүйлд зарцуул. Юм юа л хэрэгтэй санагдаад хямт үнэтэй олон зүйл аснаас хоёр гурван жил өмсчих брэндийн гутал, хүрэм авчихвал эдэлгээ удаантай, сэтгэл хангалуун.

0 Сэтгэгдэл