Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төмөр зам ба 10 мянган цэрэг хөтөлбөрийг иргэд дэмжиж байна


Ардчилсан намын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 251 дугаарт “Батлан хамгаалах бодлогын хүрээнд Цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах, арга хэмжээ авах” зорилт тусгагдсан. Энэ дагуу Засгийн газрын 107, 118 тоот тогтоол батлагдаж залуусаа ажилтай, орлоготой болгох санаачлага гарсан ч хараахан хэрэгжээгүй байсан. Харин УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд саяхан өгсөн ярилцлагадаа “Бид залуусаа ажилтай орлоготой болгох нэн тэргүүний шаардлага байгаа. Ингэхийн тулд нэг талаас бүтээн байгуулалтын томоохон төслүүд дээр ажилгүй байгаа иргэдээ татан оролцуулах нөгөө талаас бид дотоодын нөөц бололцоондоо тулгуурлаж эдийн засгийн томоохон төслүүдээ хэрэгжүүлэх  бодит шаардлага үүсч байна. Дотоодын ажиллах хүчийг нэмэгдүүлэх нэг боломж нь цэргийн алба байж болох юм. Ажилгүй байгаа залуусаа цэргийн албанд татаж,  мэргэшүүлснээрээ авто зам, төмөр зам, барилга гэх мэт салбаруудаа давхар боловсон хүчнээр хангах боломж байна. Халагдахдаа мэргэжлийн үнэмлэхтэй, ажил хийгээд сурсан, хөдөлмөрлөж олсон мөнгөө хуримтлуулчихсан байх юм” хэмээсэн нь Ардчилсан намын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан уг арга хэмжээг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болсон байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу дэвшүүлсэн түүний энэхүү санаачлагыг Ардчилсан намын гишүүд дэмжиж ажил хэрэг болгохоор хууль тогтоох түвшинд хэлэлцээд эхэллээ. Ирэх оны төсвийн төсөлд ч төмөр замын бүтээн байгуулалтад оролцох 10 мянган цэргийн зардал, цалин урамшууллыг суулгах тухай асуудал ч яригдаж байна. Энэхүү үйл явдалтай холбогдуулан “МРО” мэдээлэл, судалгааны төв нийгэмд яригдаж буй асуудлуудад дүн шинжилгээ хийдэг жишгийнхээ дагуу тандан судалгаа явуулжээ.

“МРО” судалгааны төв хамгийн эхэнд “Цэргийн насны ажилгүй залуучуудыг цэрэгт татаж төмөр замын бүтээн байгуулалтад ажиллуулах нь зөв үү” гэж асуужээ. Уг асуултад судалгаанд оролцсон иргэдийн 88.1 хувь нь зөв гэж хариулсан бол 6.7 хувь нь буруу, 5.3 хувь нь хариулж мэдэхгүй байна гэсэн байна.

Мөн “Төмөр замын бүтээн байгуулалтад ажиллах цэргийн албан хаагчдад цалин өгөх нь зөв үү” гэж асуухад судалгаанд хамрагдсан иргэдийн 86.5 хувь нь зөв, 9.2 хувь нь буруу, 4.3 хариулж мэдэхгүй байна гэжээ.

“Төмөр замын бүтээн байгуулалтад гадаадын ажиллах хүч, цэргийн хүчийн алийг нь ажиллуулах нь зөв бэ” гэсэн асуултад ч оролцогсдын 88.9 хувь нь дотоодын цэрэгээ гэж хариулсан бол судалгаанд оролцогсдын 3.5 хувь нь гаднаас ажиллах хүч авах солнирхолтой байж. Харин судалгаанд оролцогсдын 7.5 хувь нь хариулж мэдэхгүй гэжээ.   

0 Сэтгэгдэл
Ard tumen AH itgej baigaa shuu? gol ni ta naraas shaltgaalna shuu?
Хамгийн их уншсан