Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Автобусанд дамжин суухдаа мөнгө төлөхгүй боллоо

Хоёр автобус дамжин холоос явдаг иргэд хоёр дахь автобусандаа дамжин суухдаа  өнөөдрөөс үнэгүй зорчиж эхлээд байна. Гэхдээ  нийтийн тээврээр үйлчлүүлсэн зорчигч нь нэг автобуснаас нөгөө автобусандаа 30 минутын дотор амжиж суусан тохиолдолд энэ хөнгөлөлтийг эдлэх  юм. Өөрөөр хэлбэл, эхний автобусандаа 500 төгрөг төлчихөөд, дараагийн автобусанд 30 минутад багтаж суусан нөхцөлд үнэгүй зорчих эрхийг эдэлж байгааг дуулгая. Энэ боломжийг нийтийн тээврийн цахим карттай бүхэн эдэлнэ.
НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаас өнгөрсөн сард нийтийн тээврийн сэлгэн суултыг хөнгөвчлөх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан нь арваннэгдүгээр сарын 7-ноос буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байгаа энэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан