Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сергей Лавров: Бид дэлхийд лалын дайчдын эсрэг хаана ч цэргийн ажиллагаа явуулна

Б.БААТАР

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Bills Insider” сайтад Сирийн парламентийн сонгууль, эргэн тойронд болж байгаа дайн, лалын дайчдыг хэн дэмжиж байгаа, ямар хүмүүнлэгийн тусламж зэрэг үзүүлж байгаа зэрэг цаг үеийн асуудлаар сонирхолтой ярилцлага өгснийг хүргэж байна.

-Ойрын өдрүүдэд Виенна хотод таны бие АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй Сирийн талаар байр сууриа солилцоно гэсэн мэдээлэл гарлаа. Та энэ уулзалтанд оролцохдоо Сирийн парламентийн талаар ямар байр суурь илэрхийлэх нь бидэнд их сонирхолтой байна?
-Уулзалт Виенна хотод болж байгаад таатай байна. Сирийн асуудлаар гэж Сири улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний талаар ОХУ баттай байр суурин дээр зогсох болно гэдгээ удаа дараа мэдэгдэж байгаа, мэдэгдсээр ч байх болно. Сири улсад гадны түрэмгийлэгчид дур зоргоороо дайрч эрхэнд халдахыг ОХУ харж чадахгүй энэ бүхнийг эхлүүлсэн гэж сэтгүүлчид яриад байгаа. Гэвч ОХУ-ын Сиритэй харилцах харилцаа тун найрсаг, холбоотон улс учраас стратегийн хувьд ч тэр Сири бидний мөнхийн найз гэж товч хариулмаар байна. Сирийн парламентийн сонгуулийг зарласан гэж би дууллаа. ОХУ-ын агаарын довтолгоо явагдаж байгаа шигээ лалын дайчдын эсрэг хэвээрээ байх болно.

-Бас нэг зүйл нэмж лавламаар байна. Дээрх Виенна хотод болох уулзалтанд Туркийн Гадаад хэргийн сайд Феридун Синирлиоглу байлцана гэсэн. Турк улс Сирийн асуудалд яагаад хөндлөнгөөс оролцох хүсэлтэй болж таарав. Та үүнийг хэрхэн харж байна?
-Турк улс Сиритэй хил залгаа бөгөөд тэд ч гэсэн лалын дайчдын эсрэг дайнд нэгдэж газар нутгийн хувьд хүнд байдалд байгаа нь үнэн. Гэхдээ гол дайн, тулаан Сирид болж байгаа. Туркийн хувьд нэмэлт зөвлөгөө, санал дэвшүүлэхээс өөр байр суурь уулзалтанд байхгүй л болов уу. Учир нь Турк улс хүчирхэг. Тэд лалын дайчдыг нэг өдрийн дотор ч сөнөөх хүчин чадалтай гэж хэлэхээс эмээж байна. Тиймээс хөндлөнгөөс оролцох биш ажиглагч гэж хэлбэл арай илүү оновчтой байх.

-Эх сурвалжууд Москва хотоос Сирийн парламентийн болон ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах талаар зааж зөвлөсөн гэсэн мэдээллийг Ройтерс агентлаг мэдээллээ. Энэ үнэн үү?
-Би энэ талаар мэдээлэл хомс байна. Миний мэдэж байгаагаар Москва Сирид сонгууль явуулахад туслах биш харин явуулах цаг нь ирсэн гэдгийг хэлсэн юм болов уу. Өөрөөр хэлбэл, зөвлөгөө өгсөн юм болов уу.

-Та сайн мэдэхгүй байгаад би эргэлзэж эхэллээ. ОХУ Сирийн ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах нь хамгийн тохиромжтой цаг гэж зөвлөсөн гэж төсөөлбөл Сирид өнөөгийн эрх баригчид өөрсдийн төр барих хугацаагаа сунгах нь ойлгомжтой болж байна?
-Тийм байна. Сирийн эрх баригчид дахин дөрөв, таван жилийн төрийг барилцах таатай боломж гарч ирж байна. Мэдээж нийт хүн амын дийлэнх нь газар нутагтаа байгаа ч багагүй хувьд нь цагаачилж европыг зорьсон. Харин одоо манай улсын цэргийн ажиллагааны тусламжтайгаар цагаачилсан иргэдийг эргэн гэртээ ирэхийг уриалсаар байгаа. Бидний тооцоолж байгаагаар Сирийн газар нутгаас лалын дайчдыг хөөн гаргах үйл явц төлөвлөгөөний дагуу л явагдаж байна. Удахгүй Сирийн эрх баригчид Засгийн газрын үйл ажиллагаагаа бүрэн идэвхжүүлж, улс орноо өөрсдөө хянах байх. Цагаачдад НҮБ-аас тусламж илгээх хүсэлт ирсэн гэж сонссон.

-Дайн дууслаа гэж төсөөлбөл Сирид сэргээн босголтын үйл явц гэж хэдэн жилийг бас үдэх байх. ОХУ-ын цэргүүд байсаар л байх болов уу. Та юу гэж бодож байна?
-Сэргээн босгох ажиллагаа явагдах нь ойлгомжтой. Гэхдээ эхлээд лалын дайчдыг нутгаас нь гаргах, устгах ажил бидний өмнө тулгараад байна. Ерөнхийдөө эзлэгдсэн хотуудыг эргүүлэн эзлэх үйл явц сайн байгаа гэж би харж байгаа. Удахгүй стратегийн чухал хотуудыг ч эзлэхэд ойрхон байгаа. Сирийн армид үзүүлж байгаа ОХУ-ын тус дэм бол энэ. Бид дэлхийд лалын дайчдын эсрэг хаана ч цэргийн ажиллагаа явуулах бүрэн боломжтой улс.

-Та Сири улсаас өөр оронд лалын дайчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулах боломжтой гэж хэллээ. Турк, Иракт ч гэсэн үү?
-Мэдээж, лалын дайчид байгаа гэх аль ч улс орон ОХУ-ын дэмжлэгийг авахыг хүсвэл бид туслахад бэлэн. Гэхдээ би үүнийг шийддэг юм биш. Зөвлөлөөр орно, хэлэлцэнэ олон асуудал өрнөнө. Сирид ч гэсэн бид маш удаан хугацаагаар ажиглаж, цэргийн үйл ажиллагаа явуулах юм бол яах ийх талаар сайн төлөвлөж ийнхүү алхам хийсэн. Үүнтэй адил лалын дайчид хаана байна, бид сөнөөж байж л Ойрхи Дорнод тайван байна. Харин тэдний ард ямар хүмүүс дэмжлэг үзүүлж байгааг дэлхий нийтэд баримтаар баталгаажуулж чадах юм бол бидний зорилгын нэг хэсэг биеллээ гэж ойлгож байгаа.

-Санхүүжүүлэгчийг та яриад байна уу?
-Тэгж хэлж болно. Санхүүжүүлэгч. Гэвч энэ санхүүжүүлэгч нь зэвсэг, хоол хүнсээр тэтгэн тэжээж байгаа нь дайныг улам дэвэргээж байна. Бидний өөр нэг даалгавар бол энэхүү арын хөзрийг сугалан гаргах. Олон нийтэд ил болгох. Дэлхий үнэнийг мэдэг л дээ. Ямар улс дайн өдөөж ,энд тэнд хүмүүсийг турхираад байгааг. Лалын дайчдын хэрэглэж байсан хангамжийн буюу цаанаас өгч байгаа цэвэр усны савыг хаанаас ирснийг бид олж тогтоох нарийн ажиллагаа явагдаж байгаа. Ерөнхийдөө зэвсэглэлийн хувьд ч тэр ямар улс орны бүртгэл, үйлдвэрлэгдсэн зэрэг лалын дайчдын хангамжийн талаар тусгай бүлэг мөрдлөг явуулж байгаа. Энэ талаар баттай баримттай зүйл олон нийтэд мэдээлэх нь зүйтэй байх.

-Сирийн парламент болон ерөнхийлөгчийн сонгууль болно гэж зарлал тараасан. Тэгвэл энэ хугацаанд цагаачид эх орондоо ирж амжихгүй, тэдний санал улс төрийн чухал шийдвэр байх нь дамжиггүй?
-Мэдээж тийм л байх. Сирийн сон­гуулийн хороо энэ бүхнийг тоо­цоолж байгаа гэдэгт би итгэлтэй байна.

-ОХУ-ын БАтлан хамгаалах салбарын хувьд Сирид шинэ төрлийн зэр зэвсэг ашиглаж байгаа үйл явдал АНУ битгий хэл бусад их гүрнүүдийн гайхшралыг төрүүлсэн. Та бүхэн хэзээ ийнхүү зэр зэвсгийн хөгжлийг дэлхийн гайхшруулахаа болих бол?
-Үнэхээр хөгжилтэй асуулт байна. Аливаа улс орны тусгаар тогтнол эрх чөлөөний бие даасан хараат бус байдал Батлан хамгаалах яамны хөгжилтэй шууд холбоотой байдаг. Батлан хамгаалах яамыг гэрийн “эцэг” гэж үздэг. ОХУ шинэ техник төхөөрөмж гээд байгаа зүйлийг аль 2008 онд хийж дуусгасан. Биднийг зүгээр л амьдраад байдаг гэж та бүхэн бодоогүй биз дээ. Аливаа зүйл өөрчлөгдөн, хөгжиж л байдаг. Хөгжлийн зам зогсдоггүйтэй адил Батлан хамгаалах яамны чиглэл бодлого, хөгжил явагдаж  л байдаг. Бид сүүлийн хэдэн жил Сирийн дайн шиг зүйлд хүч хөдөлгөсөн. Сонирхолтой байгаа биз. Энэ хугацаанд бид дутуугаа нөхсөөр л байсан. Харин өнөөдөр бүр ч их зүйлийг хийхийг зорьж хөгжлийн гарцаа тодорхойлохыг Батлан хамгаалах яам зорьж байна.

-Цацардаг болон задардаг пуужингууд үнэхээр гайхалтай санагдсан. Энэ бол миний хувийн бодол. Ямар ч пуужин эсэргүүцэгчид оногдохгүй сөнөхгүй тийм л хүчирхэг пуужин болсон байсан. Зэвсгийн тал дээр эрдэмтэд биш АНУ дахь ОХУ-ын тагнуулууд мэдээлэл сайн дамжуулж байгаа гэж нэг тоймч онцолсон байсан. Энэ үнэн үү?
-ОХУ-ын хувьд бусдыг дуурайж байх цаг зав байхгүй. Бид өөрсдийн гэсэн өнгө маягтай, арга барилтай улс орон. Энэ л ОХУ-ын илэрхийлэл. БНХАУ-ын хувьд харин АНУ-ын зэр зэвсгүүдийг сайжруулаад илүү их тоо хэмжээгээр үйлдвэрлэж байгаа цорын ганц улс. Нисгэгчгүй онгоц, газар уснаа явагч зэрэг. Энэ мэт шинэ зүйл нь тэднийг урамшуулж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Манай ул­сын та бүхний харсан пуу­жингийн санааг орос хүн зохион бүтээсэн. АНУ-ын тагнуу­лын ажилтан Эдвард Сноу­дений талаар та яриад байх шиг байна. Тэр хүнээс нэг ч зүйл бид олж мэдээгүй гэдгийг ха­риуц­­лагатай хэлмээр байна.

-Яагаад. АНУ-ын урвагч хүн мэдээлэл дамжуулсан гэж дэлхий нийт бодож байгаа?
-Тэр хүний хувийн байдал бидэнд огт хамаагүй бас сонирхолгүй. Тэглээ ч АНУ-ын тагнуулч хүн үнэн худлаа ч юм ярьж мэднэ. Бид итгэхгүй байгаа. Би итгэхгүй байгаа. Түүний хийсэн үйлдэл зоригтой ч тэнэг. Их гүрнүүд хэзээ ч нэгнийхээ урвагчийг өөртөө татах ухамсартай гэж би бодохгүй байна. Тиймээс АНУ дахь ОХУ-ын тагнуулч, мэдээлэл дамжуулагч гэсэн зүйл байхгүй болоод 10 гаруй жил болж байна. Өнөөдөр бүх зүйл цахим сүлжээгээр дамжин явагдаж байна. Жишээ нь БНХАУ хамгийн хүчирхэг интернэт хэрэглэгч, хакерчид гэж АНУ яагаад үзээд байна. Тэд жинхэнэ өрсөлдөгчөө мэдэж байгаа учраас тэр.

-ОХУ цахим сүлжээний салбарт хөгжлөөр дутахгүй л яваа байх. Дэлхий нийт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга ирээдүйн ерөнхийлөгч гэж харахгүй байгаа бол таныг В.Путины залгамж халааг авна гэж ярьж байгаа. Та ерөнхийлөгч болох бодолтой байна уу?
-Бүх зүйл болох ёстой жам дагуу л болно. Миний нас өндөр тийм тоглоомоор тоглох сонирхол одоогоор алга.

-ОХУ-ын Гадаад бодлого ямар хүчтэй гэдгийг Сирийн жишээ харууллаа. ОХУ Иракт цэргийн ажиллагаа явуулах уу. Та хувь хүний үүднээс надад энэ талаар юу гэж бодож явдаг талаар хэлээч?
-Ирак, Афганистан улсад АНУ цэргийн ажиллагаа явуулж байгаад Ерөнхийлөгч, парламентийн сонгууль явуулсан уу гэсэн асуултыг өөрөөс чинь би яг одоо асууж байна.

-Явуулсан.
-За тэгвэл ийм байна. Сирид ОХУ энхийг сахиулах гэж хэлэхийн оронд лалын дайчдын эсрэг тулалдаж байна гэвэл илүү зохилтой. Лалын дайчид Ирак, Сирийн хуучин цэргүүд Левантын зэвсэгт хүчин хамтран бий болгосон. Хүмүүсийн тархийг угааж, олон террорист хүмүүсийг бий болгосон. Үүнийг ОХУ буруу гэж үзэн ийнхүү эсэргүүцэж байна. Иракт цэргийн ажиллагаа явуулах боломж бололцоо байгаа эсэх дээр өмнө нь хэлсэн. Ирак улсын эрх баригчид зөвшөөрөл олговол бид тусална. Гэвч нөхцөл байдал дээр Ирак Афганистан улсыг АНУ “эзэлсэн”. Би эзэлсэн гэдэг үгийг хашилтанд хийж хэллээ. Афганистан улсын эрх мэдэл АНУ-аас хамааралтай болсон. Үүнийг би олон жишээн дээр тайлбарлахад бэлэн байна. Гэх мэтчилэн олон зүйл байгаа.

-В.Путин Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассадыг Москва хотод хүлээн авахад таныг их магтаж байхыг би олж харсан. Уулзалтын үеэр Сирид ОХУ агаарын нисэх хүчинд тусламж өгнө гэсэн яриа гарсан. Онгоц бэлэглэх гэж байгаа юм биш биз дээ?
-Башар Аль Ассад зул сарын баяраар бэлэгээ задлах болно.

-Та ч хөгжилтэй хүн шүү. Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.     

0 Сэтгэгдэл
Ard tumnee uhelruu duudaj baigaa yom bish uu.
Маш муу орчуулга.
Хамгийн их уншсан