Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Лалын Улс” бүлэглэлийн талд гадаадын 30 мянган хүн тулалдаж байгаа


Алан хядагч “Лалын Улс” зэвсэгт бүлэглэлийн талд дэлхийн улс орнуудаас очсон 30 мянган хүн тулалдаж байгаа гэж АСЕАН-ын орнуудын Батлан хамгаалахын сайд нарын уулзалт зөвлөгөөн дээр ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Анатолий Антонов мэдэгджээ.
“Өнөөдөр “Лалын Улс”-ын талд гадаад орнуудын 25-30 мянган алан хядагч дайчин тулалдаж байгаагийн дотор Ази Номхон далайн орнуудын иргэд ч байна. Манай Оросоос ч байгаа. Хамгийн аюултай нь тэд эх орондоо эргэн ирвэл алан хядлага, хүчирхийллийн асар их чадвартай болж ирнэ. Мөн өөрийн улс орнууддаа хүчирхийлэл, хэт даврагсдын үзэл санааг түгээн дэлгэрүүлж, хорлон сүйтгэх ажиллагааг зохион байгуулагчид болно” гэж генерал хэлжээ.
Дэлхийн хамгийн их аюул нүүрлүүлж байгаа алан хядагч “Лалын Улс” бүлэглэл гурван жилийн хугацаанд Ирак Сирийн газар нутгийн тодорхой хэсгийг эзлэн аваад нөлөөллөө умард Африк, ялангуяа Ливид өргөжүүлж байгаа юм. Янз бүрийн мэдээллээр тэдний зэвсэгт дайчдын тоо 50-200 мянга гэдэг.

0 Сэтгэгдэл
herev USA IIN ZUGEES OYUTOLFOIN GEREND UURCHLULT ORUULAH GEVEE UURSDIIN ALAN HAYADAGCHIDAA MONGOLD IDEVJUULNE.
АНУ-ын бий болгосон улс даа.
Хамгийн их уншсан