Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анти исламууд “халдлага үйлдэнэ” гэж сүрдүүлжээ

Мьянмар улсад удахгүй болох сонгуультай холбогдуулан буддын шашинтай бүлэглэл анти исламуудыг хүйс тэмтрэх тухай анхааруулга өгчээ. Хоёр жилийн өмнө болсон галдан шатаах үйл явдал, нийгэмд үүссэн эмх замбраагүй байдал дахин давтагдахаас эмээж эрх баригчид сонгуулийн үеэр аюулгүй байдал сахих цэрэг цагдаагийн хүчийг байрлуулж эхэлсэн байна.

Буддын шашинтай бүлэглэлүүд нийлж сонгуулийн үед ямар нэг будлиан үүсгэж, Мьянмар улсын төрийн эрхийг авахаар оролдох юм бол өршөөхгүй гэдгийг хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдлээ. Нөхцөл байдал хүндхэн байгаа учраас ард иргэдийн аюулгүй байдалд анхаарал хандуулахгүй бол хурцдаж магадгүй нь. Мьянмар улс дахь исламын шашинтай иргэд ч үүнийг эсэргүүцэх хандлагатай байгаагаа илэрхийлэв. Өөрсдийн хүссэн хүндээ саналаа өгч сонгох эрхээ эдлэх ёстойг хэлэх хүмүүс бий. Иймэрхүү шашны мөргөлдөөн улс орны төрийн эргэлт, нийгэмд хүнд байдал үүсгэж болзошгүй байгаа учраас олон улс орноос тусламж хүсч магадгүй гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан