ОХУ-ын онгоцны ослоор Египтэд амиа алдсан хүмүүсийн цогцсыг эх нутагт нь авчирсан талаар “Риа Новости” агентлаг мэдээллээ. Нийт 224 хүн амиа алдсан харамсалтай явдал өнгөрсөн ням гаригт болсон. Египтээс ОХУ-ын Санкт-Петрбургийг зорин аялж явсан онгоц техникийн осолд орж олон хүний амь эрсэдсэн юм. Хэдийгээр лалын дайчид онгоцыг сөнөөсөн гэж мэдэгдсэн ч ОХУ үүнийг үгүйсгэсэн. ОХУ-ын авиа компанийг хариуцан ажилладаг дарга Виктор Сороченко “Амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг эх оронд авчрах ажиллагаа үргэлжилж байна.
Ар гэрийнхэнд нь таниулах ажиллагаа ч явагдаж байна” гэжээ. Осол болсон газраас амь үрэгдсэн бүх хүний цогцсыг олоогүй ч зуу гаруй хүний цогцсыг олжээ. ОХУ-ын мөрдөгч нар ослын газар ажиллаж онгоцны хар хайрцгийг судлах тусгай баг ч урьдчилсан дүгнэлтээр техникийн осол байсан гэдгийг баталсан мэдэгдэл хийжээ. АНУ-ын хиймэл дагуулаас онгоцыг осолдох үеийн бичлэгийг хуулж авахад ямар нэгэн террорист бүлэглэлийн халдлага байгаагүй гэдгийг мөн баталсан аж.