Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туркийн Шударга ёс, хөгжлийн нам олонх болж чадлаа

Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам /АКР/ парламентын сонгуульд ялж, өнгөрсөн зургадугаар сард алдсан олонхын байр сууриа дахин олж авлаа.

АКР 49.4 хувийн саналаар ялсан бол сөрөг хүчний Бүгд найрамдах ардын нам /CHP/ 25.4 хувийн санал авсан байна.

“Ардчилал болон ард түмний ялалт” боллоо гэж Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу сонгуулийн үр дүнг нэрлэжээ.

Курдын талыг баримтлагч Ардын ардчилсан намын /HDP/ парламентад суудал авах эрх буюу 10 хувийн санал авсан бол үндсэрхэг үзэлт Үндэсний хөдөлгөөн нам /MHP/ мөн суудал авахаар болжээ.

Шударга ёс, хөгжлийн нам өнгөрсөн зургадугаар сард болсон сонгуулиар 13 жилд анх удаа олонхын байр сууриа алдсан бөгөөд үүнээс үзвэл тус нам 40-43 хувийн санал авна гэж урьдчилан таамаглаж байжээ. Зургадугаар сарын сонгуулийн дараа эвслийн Засгийн газар байгуулах гэсэн тус намын оролдлого бүтэлгүйтсэн билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан