Тэсрэх бөмбөг болон галт зэвсэгтэй этгээдүүд Сомали улсын Могадишуд байрлах алдартай зочид буудалд халдлага үйлдэж дор хаяж таван хүн амиа алдаж, 13 хүн шархадсан талаар хэвлэлүүд мэдээллээ.
Гэрчүүд халдлага үйлдсэн хүмүүс нь лалын дайчид болох Аль Шахааб бүлэглэлийн этгээдүүд байсан талаар мэдээлсэн бол террорист бүлэглэл халдлага үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ.
Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь энгийн иргэд байсан бөгөөд албаныхан дээрх халдлага ямар зорилготой байсан талаар террорист бүлэглэлээс асуусан аж. Гэвч энэ бол барууны соёлыг түгээн дэлгэрүүлэхгүй ээлжит халдлага гэсэн тайлбарыг өгсөн байна. Сомали улсын Дотоод хэргийн сайд Сахафи зочид буудалд болсон халдлагын талаар хэвлэлийн бага хурал зарлаж, Засгийн газар анхааралдаа авч террорист бүлэглэлүүдийг устгах талаар хатуу байр суурь илэрхийлэв.
Харин халдлага үйлдэгч террористууд зугтаж амжжээ.