Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Египет: ОХУ-ын нисэх онгоцны сүйрэлд ”Лалын улс” хамаагүй

Синайн хойгт сүйрсэн ОХУ-ын агаарын тээврийн нисэх онгоцны ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Нисэх онгоцонд байсан 224 хүн бүгд амиа алдсан байна.

Осол техникийн саатлаас үүдэлтэй байх магадлал илүү өндөр байна гэж Египетийн Ерөнхий сайд мэдэгдсэнээр нисэх онгоцны сүйрэлд “Лалын улс” бүлэглэл буруутай гэх мэдэгдэлийг үгүйсгэжээ.

Гэсэн хэдий ч, “Emirates”, “Air France”, “Lufthansa” зэрэг агаарын тээврийн компани нарийн мэдээлэл гарахаас нааш Синайн хойгоор нислэг үйлдэхгүй гэсэн шийдвэр гаргажээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр, нисэх онгоцны хар хайрцагийг олж, бичлэгийг шалгуулахаар илгээсэн байна.

Нисэх онгоцонд ямар нэг асуудал байгаагүй бөгөөд энэ нь нисгэгч яаралтай буулт хйихийг хүссэн гэх мэдээлэлтэй зөрчилдөж байна гэж Египетийн Иргэний агаарын тээврийн сайд Хоссам Камал мэдэгдэв.

Харин дээрх мэдэгдэлийн өмнөхөн Египетийн албаны хүн, нисэх онгоцонд техникийн асуудал гарсан учраас хамгийн ойрын онгоцны буудалд газардах хэрэгтэй байна гэж нисгэгч агаарын хөдөлгөөний хяналтын төвтэй холбоо тасархаасаа өмнө мэдэгдсэн гэж мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан