Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Террористууд Иракт 13 сэтгүүлчийг хөнөөжээ

Хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлийн террористууд Иракт наад зах нь 13 сэтгүүлчийг хөнөөсөн тухай “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллага мэдэгджээ. Террористууд 2014 онд барьцаалагдсан сэтгүүлчдийг Иракийн хойд нутгийн Мосул хотод хөнөөсөн байна.

Сэтгүүлчид болон хэвлэл, мэдээллийн бусад ажилтан “Лалын улс”-ын гол байнуудын нэг болсон гэж “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн “Лалын улс”-ын босогчдод хулгайлагдсан 48 сэтгүүлчийн 10-ынх нь хувь заяа өнөөг хүртэл тодорхойгүй байна.

Террористууд Мосул хотын телевиз, радиог хяналтдаа авч, Иракийн хойд нутагт оршдог энэ хотыг “мэдээллийн хар нүх” болгон хувиргасан гэж олон улсын байгууллагын мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан