Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Лалын улс”-тай холбоотой бүлэглэл Туркт халдлага үйлдсэн байна

Энэ сарын эхээр Туркийн нийслэл Анкара хотод 102 хүний аминд хүрсэн халдлагыг “Лалын улс”-ын босогчдын даалгаврыг гүйцэтгэгч бүлэглэл үйлдсэн гэж тус улсын прокурорууд мэдэгдсэн байна. Тэдний үзэж байгаагаар, уг халдлага нь ням гарагт болох бүх нийтийн сонгуульд нөлөөлөх зорилготой байсан аж.

Туркийн зүүн өмнөд нутаг болон бусад бүс нутаг дахь бүлэглэлийн хоёр амиа золиослогч уг халдлагыг үйлдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагааны үеэр тогтоосон гэж прокурорууд мэдэгджээ.

Прокуроруудын мэдээлж буйгаар, тэд “Лалын улс” бүлэглэлээс санхүүгийн дэмжлэг авч, цэргийн байгууламж болон бусад газарт халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа аж.

Босогчид мөн улс төрийн хурцадмал байдалд өдөөн турхирч, бүх нийтийн сонгуулийн өмнө Туркт эмх замбараагүй байдал үүсгэх зорилготой байна гэж прокурорууд мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан