Өмнөд Хятадын тэнгист "хууль бусаар" нэвтэрсэн
АНУ-ын “USS Lassen” эскадрын мина тээгч хөлөг онгоц санаатай өдөөн
хатгавал Бээжин шийдвэртэй хариу өгөхөд бэлэн гэв.
“Энэ анхааруулгыг АНУ-ын талаас ойлгохыг хичээж,
алдаагаа түргэн засаад Хятадын тусгаар тогтнол, аюулгүй байдалд харш,
аюултай үйлдэл хийхгүй байхыг уриалж байна” хэмээн Хятадын Гадаад
хэргийн яамнаас мэдэгджээ.
Худалдааны чөлөөтэй урсгалыг хангах зорилгоор АНУ-ын тэнгисийн цэргийн
эргүүл илгээдэг билээ. Олон улсын тэнгисийн хуулиар улсууд аливаа арал
руу 22 км-ээс ойр зайд хөвөхийг хориглодог ч хиймэл арлын талаар уг
хуулинд тусгаагүй байдаг аж.
2013 оны сүүлээр Хятад улс бүс нутагтаа хиймэл арал барихаар гүний их хэмжээний ажил хийж эхэлсэн юм. Тэр арлуудыг цэрэгжүүлэх зорилго байхгүйг Хятадын удирдагч Си Зиньпин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад батлан хэлсэн хэдий ч Вашингтоны сэжиг таамаг өөрчлөгдөөгүй хэвээр байна.