Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НҮБ: Сирийн гэх тодотголтой 120 мянган цагаач байна

Сирийн иргэний нэртэй дайнаас болж 120 мянган цагаач бүртгэгдсэн тухай тоо баримт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ширээн дээр цуглажээ. Гэр оронгүй, амьдрах газаргүй 120 мянган цагаачийг цаашид хэрхэх талаар ОХУ-аас болон Сирийн эрх баригчдаас асуусан баримт бичигт дарагдаад байгаа аж. Нийт 800 гаруй террористыг устгахын тулд ийнхүү 120 мянган хүнийг цагаач болгох нь үнэхээр хүнд  бас асуудал болоод байгааг НҮБ-аас онцоллоо.

Дайныг хурдан дуусгахыг Сирийн иргэд хүсч буй. Үүнийгээ ч байнга илэрхийлж байна. Лалын дайчдид орон гэрийг нь эзэлсэн авсан нь тэдний дүрвэх гол шалтгаан болоод буй. Сирийн Алеппо хотын иргэд Европ руу нүүхийг хүсч байгаа уламжилж, цагаачлалын эрх олгох асуудалд нааштай хариу өгөхийг найдаж хүлээж сууна. Туркийн хил дээр цугласан Сирийн цагаачид хүнд байдалд байгаа. Туркээс тэдэнд цэвэр ус хүргэж байгаа ч хилийн бүсэд эмх замбраагүй байдал үүсэхээс болгоомжилж байгаа аж. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан