Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туркийн загасчин эр бяцхан дүрвэгч жаалыг аварчээ

Туркийн Аегеан тэнгист хөвж явсан бяцхан хүүг загасчин эр аварсан байна. Кусадаси эрэг дагуу загасчилж байсан загасчин эр аврах хантаазтай хүүхдийг эмнэлэгт хүргэсэн гэх мэдээллийг CNN агентлаг уламжилсан байна.
Загасчин эр “Аврах хантаазтай хүн хөвж байхыг олж харсан. Дөхөөд очтол хүүхдээ хантаазандаа хийсэн эр байсан. Залуу хүүхдээ өгөөд түүнийг аврахыг хүссэн. Их тамирдсан харагдсан. Хүүхэд ч их даарсан байлаа. Яаралтай тусламж үзүүлээд би эмнэлэг хүргэж өгсөн” гэжээ. Туркийн Аегеаны тэнгист хөвж явсан цагаачид дунд иймэрхүү үзэгдэл их байгаа гэдгийг албаныхан баталж буй. Гэвч хүүхдийг олон цагаар хүйтэн тэнгист авч авах нь ямар их эрсдэлтэйг тэд ойлгохгүй байгаа нь харамсалтай гэжээ.

Эмч нар 18 сартай хүүхэд гэж тодорхойлсон бөгөөд “бурханы аврал”-аар амьд гарлаа хэмээн ярьж байна. Загасчин эрийг Сенап Гумрен гэдэг бөгөөд тэрээр Сири улсад дайн хурдан дуусаасай хэмээн залбирсан талаар Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ. Туркийн эргээс олдсон цагаачид тэдэнтэй хамт маш их хүн далайд хөвж амь тэмцэн яваа гэдгийг хэлсэн байна.

Загасчин эр бяцхан хүүхдийг эмнэлэгт хүргэж өгөөд далай руу яаравчлан гарсан гэнэ. Тэрээр “Үхсэн ч бай, амьд ч бай бид тэднийг аврах ёстой гэдгийг мэдэж байна” хэмээн аврах ажиллагаанд оролцох болсноо хэлжээ. Загасчин эр Сенап Гумрен бүхий л боломж бололцоогоо ашиглан хүмүүсийг аврах үйлсэд өөрийн хүчийг нэмэрлэхийг зорино гэжээ. Энэ жилийн хувьд Газардундын тэнгис гатлан Европыг зорих 680 мянган цагаач бүртгэгдсэн байна. Албан ёсны тоо судалгаагаар 3800 гаруй хүн далай тэнгист амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Эмч нар 18 сартай хүүхэд гэж тодорхойлсон бөгөөд “бурханы аврал”-аар амьд гарлаа хэмээн ярьж байна. Загасчин эрийг Сенап Гумрен гэдэг бөгөөд тэрээр Сири улсад дайн хурдан дуусаасай хэмээн залбирсан талаар Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ. Туркийн эргээс олдсон цагаачид тэдэнтэй хамт маш их хүн далайд хөвж амь тэмцэн яваа гэдгийг хэлсэн байна.
Хамгийн их уншсан