Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Туркийн загасчин эр бяцхан дүрвэгч жаалыг аварчээ
Туркийн Аегеан тэнгист хөвж явсан бяцхан хүүг загасчин эр аварсан байна. Кусадаси эрэг дагуу загасчилж байсан загасчин эр аврах хантаазтай хүүхдийг асрагчийн хамт эмнэлэгт хүргэсэн гэх мэдээллийг CNN агентлаг мэдээлсэн байна.
Загасчин эр “Аврах хантаазтай хүн хөвж байхыг олж харсан. Дөхөөд очтол хүүхдээ хантаазандаа хийсэн эр байсан. Залуу хүүхдээ өгөөд түүнийг аврахыг хүссэн. Их тамирдсан харагдсан. Хүүхэд ч их даарсан байлаа. Яаралтай тусламж үзүүлээд би эмнэлэг хүргэж өгсөн” гэжээ.
Туркийн Аегеаны тэнгист хөвж явсан цагаачид дунд иймэрхүү үзэгдэл их байгаа гэдгийг албаныхан баталж буй. Гэвч хүүхдийг олон цагаар хүйтэн тэнгист авч авах нь ямар их эрсдэлтэйг тэд ойлгохгүй байгаа нь харамсалтай гэжээ.
Эмч нар 18 сартай хүүхэд гэж тодорхойлсон бөгөөд “бурханы аврал”-аар амьд гарлаа хэмээн ярьж байна. Загасчин эрийг Сенап Гумрен гэдэг бөгөөд тэрээр Сири улсад дайн хурдан дуусаасай хэмээн залбирсан талаар Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ. Туркийн эргээс олдсон цагаачид тэдэнтэй хамт маш их хүн далайд хөвж амь тэмцэн яваа гэдгийг хэлсэн байна.
Загасчин эр бяцхан хүүхдийг эмнэлэгт хүргэж өгөөд далай руу яаравчлан гарсан гэнэ. Тэрээр “Үхсэн ч бай, амьд ч бай бид тэднийг аврах ёстой гэдгийг мэдэж байна” хэмээн аврах ажиллагаанд оролцох болсноо хэлжээ. Загасчин эр Сенап Гумрен бүхий л боломж бололцоогоо ашиглан хүмүүсийг аврах үйлсэд өөрийн хүчийг нэмэрлэхийг зорино гэжээ. Энэ жилийн хувьд Газардундын тэнгис гатлан Европыг зорих 680 мянган цагаач бүртгэгдсэн байна. Албан ёсны тоо судалгаагаар 3800 гаруй хүн далай тэнгист амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
0 Сэтгэгдэл