Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Хонгконг хууль бусаар зааны яс худалдан авсаар байна
Б.БААТАР
Олон улсын хууль сахиулах байгууллагууд, НҮБ-ын ан амьтан хамгаалах тусгай байгуулага, Африкийн холбоо зэрэг хэд хэдэн байгууллага БНХАУ-ын Хонгконгийн эрх баригчдыг зааны яс, соёоны хууль бус наймаанд гар бие оролцож байгаа талаар шүүмжиллээ.
Хууль бусаар зааны ясаар Хонгконг эртний гэмээр эд зүйлс сийлж, худалдаалж байгаа нь маш их мөнгө олохын хажуугаар энэ төрлийн бизнесийг цэцэглүүлж байгаа талаар албаныхан өгүүлжээ.
Хулгайн анчид зааны яс, соёог хайр найргүй авч, манай дэлхий дээрх цөөн үлдсэн хамгийн том хөхтөн амьтныг ийнхүү устгасаар байгаа юм. Уг нь, дэлхий нийтээрээ 1989 оноос эхлэн зааны соёо болон ясаар бүтээсэн бүдээгдэхүүний худалдааг хориглосон. Гэхдээ 2002 онд болсон хурлаар хяналт дүрмийн дагуу зааны соёо худалдаалахыг, мөн ховордсон ан амьтдын олон улсын худалдааг хориглох НҮБ-ын конвенцээс зөвшөөрсөн байдаг. Тухайн үед өмнөд хөршөөс өөр Азийн дөрвөн улс зааны яс, соёог худалдан авч байсан аж.
Харин 2008 онд НҮБ-ын амьтны сан Африкийн зааны соёг хатуу чанга журмын дагуу импортлохыг БНХАУ-д олгосон байна. Ховордсон ан амьтдын олон улсын худалдааг хориглох НҮБ-ын Конвенцийн байнгын хорооны хуралдаанаар Женев хотод энэ асуудлыг хэлэлцэж байсан удаатай. Тухайн үед зааны соёог худалдаалах үйл явцад нэмэр оруулсныг үнэлэн ясыг нь худалдаалах бүрэн эрх олгож байжээ. Харин өнөөдөр Олон улсын хууль сахиулах байгуулагууд, НҮБ-ын ан амьтан хамгаалах тусгай байгуулага, Африкийн холбоо зааны тоо толгой багасч байгаа учраас дээрх шийдвэрийг цуцалж, зааныг хөнөөх явдлыг таслан зогсоохын тулд хориотой ан амьтны тоонд оруулах хурал удахгүй зарлахаар болсон байна.
Олон улсын байгаль хамгаалах, ан амьтны тоо толгой хяналтын байгууллага 2008 онд зааны тоо толгойг хамгийн сүүлд гаргасан. Үүний өмнө 1979 онд 1,3 сая заан зөвхөн Африк тивд байгаа гэж мэдээлсэн байдаг. Дэлхий дээр нийт гурван сая байхыг үгүйсгэхгүй гэж тэмдэглэжээ. Харин 1989 онд буюу 10 жилийн дараа 600 мянга болон буурч дэлхий нийтийг цочирдуулсан. Төв Африкт 277 мянга, зүүн Африкт 110 мянга, өмнөд Африкт 204 мөн баруун Африкт 19 мянга гаруй заан үлдсэн харамсалтай тоо судалгаа гарсан билээ. Ингээд манай дэлхийн түүхэнд 1979-1989 оны хооронд нийт зааны тоо толгой 74 хувиар буурсан үзүүлэлт гарснаас хойшКамерун, Сомали, Замбиа, Мозамбик, Ангол, Ботсвани, Зимбабе зэрэг орон зааныг өндөр хамгаалалтад авсан билээ.
Гэхдээ хулгайн анчид зааны тоо толгойг жилээс жилд багасгасан хэвээр байгаа. Хамгийн сүүлд их хэмжээний зааныг цианит натри химийн бодист хордуулан соёог нь авч худалдаалсан гэмт хэрэг гарсан. Энэ бүхний ард Хонгконгийн зааны ясан эдлэлийн наймаачид болон соёогоор нь сийлбэр хийж наймаа хийдэг хувь хүмүүс байсан юм. Тиймээс холбогдох албаныхан зааныг хориотой ан амьтны тоонд бүртгүүлэх хуралдаан хийхээр болсон нь энэ. Азид байгаа заанууд ихэвчлэн жуулчдад зориулсан номхон, дөлгөөн ааш зантай. Азийн зааны тоог хамгийн сүүлд 40 мянгаас 50 мянгын хооронд байгаа гэжээ. Харин Африкт хоёр дахин үржүүлсэн хэмжээний л заан байгаа байх гэсэн айдас дэлхий нийтэд байна.
Хүмүүс бид зааны соёог хэрэглэж байгаа цагт зааны тоо хэмжээ буурсаар байх болно гэдгийг сануулах ёстой талаар эх суравалжууд мэдээлсээр. Зааны соёог цагаан алт гэдэг ч хар тамхи, хүний наймаа, хуурамч бичиг баримт гэсэн гурван том хэргийн дараа ордог дөрөв дэх том гэмт хэрэг болон хувираад байгаа. Дэлхий дээр жилд 19 тэрбум ам.долларын үнэ бүхий зааны яс, соёо худалдаалагддаг гэсэн тоо судалгаа бий. Ингээд 10 тонн гаруй зааны соёо устгасан үйл явдал зааны соёог Африкаас Ази руу хууль бусаар оруулж Арабын Нэгдсэн Эмират улсаар дамжуулдаг гэдгийг олж илрүүлсэн билээ. Улмаар Арабын Нэгдсэн Эмират улс 10 тонн зааны ясан эдлэл, соёог устгаж, энэ төрлийн бизнес эрхлэгчдэд сануулга өгсөн. Тухайн үед Арабын Нэгдсэн Эмират улсын Байгаль орчны сайд, доктор Рашид Ахмад Бин Фахд “Үхсэн зааны яс биш амьд заан хамгийн үнэтэй байх ёстой цаг үед бид амьдарч байна” гэсэн нь олон нийтийн анхаарлыг татаж чадсан.
Мөн БНХАУ дахь зааны ясаар сийлбэр хийдэг хүмүүс зааны соёо, ясаар үнэхээр гайхалтай зүйлс сийлдэг. Энэ төрлийн бизнес үнэхээр төгс хөгжсөн болохыг албаныхан өгүүлж байсан билээ. Зааны ясан сийлбэр нь Синсиннатигийн урлагийн музейд хүртэл байдаг байна. Музейд тавигдах хэмжээнд, дуудлага худалдаагаар наймаалах хэмжээнд зааны ясан эдлэл, соёогоор хийсэн эд зүйлс үнэд ордог. Энэ бүхэнд хэн буруутай вэ, яаж зогсоох вэ, олон улсаас ямар арга хэмжээ авах ёстой вэ гээд олон асуулт бидний өмнө тулгараад байгааг Африкийн холбоо тайлбарлав.
Гэвч хятадууд энэ төрлийн бизнесийг хөгжүүлэхэд гар бие оролцож байгаа. Тэр дундаа Хонгконг. Өмнөд хөршид баян хүн зааны ясан эдлэл, соёогоор гэртээ чимэглэл болгон өрсөн байх нь энүүхэнд. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард БНХАУ-ын өмнөд хэсэгт орших Гуандон мужид хууль сахиулагчид хураагдаад байсан их хэмжээний зааны соёог анх удаа олон нийтийн өмнө устгалд оруулсан нь олон улсад маш таатай үнэлгээ дагуулсан ч наймаачдыг улам их зааны амийг хөнөөхөд хүргэсэн юм. Тухайн үед БНХАУ-ын Байгаль хамгаалах бүлгийнхэн дорвитой алхам боллоо гэж дүгнэж байв.
Сүүлийн найман жилд хураагдаж, хадгалагдаж байгаа зааны ясан эдлэл, сийлбэрүүд нийлээд зургаан тоон байсан бөгөөд зориулалтын машинаар олон нийтийн өмнө устгах үйл ажиллагаанд оролцохыг олон улсын сэтгүүлчдийг БНХАУ-ын эрх баригчид уриалсан. БНХАУ-д зааны соёоны эрэлт өндөр байдаг нь Африкт зааныг хөнөөх гэмт хэргийн гаралтыг нэмэгдүүлсээр байдаг аж. Африкт ийнхүү хууль бус ан нэмэгдэх гол шалтгаан нь энэ. Африкт жилд дунджаар 500 гаруй заан хорогдон, үрэгдэж байна. Хууль сахиулагчид үүнийг таслан зогсоох арга хэмжээ авсаар байгаа ч эрэлтийг зогсоох дорвитой алхам хийхгүй гэвээр байна.
Хонгконгт зааны эдлэл худалдаалдаг газарт харуул хамгаалалт өндөр, маш өндөр үнээр наймаалдаг. Тансаг зэрэглэлийн эд хогшилд багтдаг зааны ясан эдлэл, соёоны сийлбэрүүд ам.доллараар хэмжигдэнэ. Хамгийн хямд үнэтэй зааны жижигхэн ясан зүйл гэхэд 11 ам.доллараас эхэлнэ. Хэдэн арван сая ам.долларын үнэтэй эд зүйлс ч баячуудын нүдийг хужирлана. Хонгконг хотод албан ёсны зааны эдлэл худалдаалах эрхтэй 413 лиценз байдаг. Түүний ард хэчнээн мянган нийлүүлэгч байгааг тааварлашгүй. Холбоо сүлжээг нь олж илрүүлэх бэрхшээлтэй байдаг гэдгийг хотын цагдаагийн газар мэдэгддэг.
Тус хотод 1989 оноос хойш энэ төрлийн бизнес өнөөдрийг хүртэл хамгийн ашигтай зүйлсийн нэг болон хувирсан. Сүүлийн жилүүдэд Хонгконгийн баячууд Африкийн эрх баригчид, мужийн захирагч нартай үгсэн хуйвалдан дээрх зааны эдлэлийг худалдаалах нарийн арга барилд шилжсэн гэдгийг “Ройтерс” агентлаг мэдээллэв.
Африкийн нийлүүлэгч нар, БНХАУ-ын худалдан авагч нар ямар сүлжээ холбоотой болохыг олон улсаас яагаад анхааралдаа авч, хэргийг таслан зогсоохгүй байна гэдгийг холбогдох албаны мэргэжилтнүүд байнга хэлдэг. Хэрэв манай дэлхийн хамгийн том хөхтөн амьтан устаж, үгүй болох юм бол бид хойч үедээ арслан заан гэж ийм амьтан байсан гээд музейд харуулж байгаа шиг одоогийн энгийн зааны ясыг музейд харах хувь заяа үлдэж байх шиг байна. БНХАУ улс бол зааны тоо толгойг хамгийн их бууруулж байгаа гол хүчин зүйл гэж хэлэхэд буруудахгүй. Тэд захиалахгүй бол Африкт заан үржиж, нэмэгдсээр байх болно.
-Зааны эдлэл одоо ч гэсэн тансаг хэрэглээнд орсоор байгаа нь харамсалтай-

0 Сэтгэгдэл