Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНХАУ-ын хоёр дипломат амиа алджээ


БНХАУ-ын хоёр дипломат ажилтан Филиппин улсад амиа алдсан талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Тус улсын цагдаагийн газраас Хятад улсын иргэншилтэй дипломат яамны ажилтан эхнэрийн хамтаар нэгэн ресторанд буудуулсан байдалтай олдсон талаар мэдээлсэн байна. Хэргийг нарийн шалгаж байгаа бөгөөд Филиппинд суугаа бүрэн эрхт Элчин сайд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, хэргийг мөрдөх үйл явцад оролцох хүсэлтээ илгээжээ. Амиа алдсан эмэгтэйг Хуй Ли гэдэг байсан бөгөөд эрэгтэйг Сун Шан гэдэг байжээ. Ямар учир шалтгааны улмаас тэднийг буудан хороосон нь тодорхой бус байгаа бөгөөд хэрэгтэнг эрэн сурвалжилж байгаа аж. Гэвч гэрчүүд царайг нь бүрэн дүүрэн дүрсэлж чадахгүй байгаа талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Хамтран ажилладаг байсан гэх зөвлөх ажилтан байсан 60 настай Ли Финглианг, түүний эхнэр Гоу Жинг нарыг хэрэгт сэжиглэж байгаа талаар туслах болон талийгаач нарын ар гэрийнхэн нь мэдээлж буй аж. Одоогийн байдлаар сэжигтнүүдийг баривчилсан бөгөөд хэрэг гардаг өдөр хяналтын камер бүхнийг бичиж авсан байна. Гэрчүүд буутай этгээд автомашинтай зугтаасан талаар мэдээлсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан