Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Салех намын даргын албан тушаалаасаа огцров

Йемений Ерөнхийлөгч асан Али Абдалла Салех олон жил тэргүүлсэн Бүх ардын конгресс /БАК/ намын даргын албан тушаалаас огцорчээ. Энэ тухай телевизийн "Аль-Жазира" суваг мэдээлжээ.

Тус сувгийн мэдээлснээр, “БАК намын удирдлага Салехыг намын даргын албан тушаалаас нь огцруулсан байна”. Түүгээр барахгүй тус намын удирдлага Йемений улс төрийн томоохон нэгдэл болох намаа удирдах хүсэлтийг тус улсын одоогийн Ерөнхийлөгч Абд Раббо Мансуру Хадид тавьжээ. Хади одоогоор энэ саналд хариу өгөөгүй байна.

Йемений албан ёсны эрх баригчдын эсрэг дотоодын мөргөлдөөнд Салех шиит босогчдын “Ансар Аллах” хөдөлгөөнтэй холбоотон болсон юм.  Салехыг цэргийн зарим анги болон Үндэсний гвардын түүнд үнэнч цэргүүд дэмждэг.

Йемений Засгийн газрыг дэмжигч хүчинтэй хийж буй тэмцэлд босогчид ялагдсаныг Салех хүлээн зөвшөөрч байна гэдэг дүгнэлтийг ажиглагчид энэ сарын эхээр түүний телевизүүдэд өгсөн ярилцлагуудын дараа хийжээ. Шинжээчдийн онцлон тэмдэглэснээр, Салех сэтгүүлчидтэй ярилцаж байхдаа эх орноосоо удахгүй гаргахаа үгүйсгээгүй гэдэг ойлголтыг өгсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан