Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Канадын Ерөнхий сайд Харпер ялагдал хүлээлээ


10 жилийн төр засгийн бодлогыг өөрчлөх түүхэн цагт ирлээ. Харин Засгийн эрхийг баригч Консерватив намынхан ялагдал хүлээж  Ерөнхий сайд Стефен Харпер ажлаа хүлээлгэн өгөх үйл явцад бэлдэж, ялалт байгуулсан Либерал намынханд баяр хүргэсэн байна. Тэрээр хэвлэлийн бага хурал дээр “Бид байгаа бүхнээ дараагийн нам засагт ажлаа нэр төртэй хүлээлгэн өгөх болно. Бид нар ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй та бүхэнд баяр хүргэж байна” хэмээн хэлжээ. Улс төрд ийм шударга байдал үлгэр жишээ байдлаар харуулдаг цөөхөн улс орны нэг нь Канад юм.

Мөн Япон улсын нам засгийн улс төрчдийг мартах учиргүй. Ийнхүү  Либерал намын нэр дэвшигчид 149 суудалд парламентад олонх болж байгаа учраас Засгийн эрхийг авах нь тодорхой болж байна. Нийт нэр дэвшсэн хүмүүсээс Консерватив намынхан 84 суудал авсан учраас ийнхүү ялагдах нь тодорхой болсон. Ингээд Парламентын нийт суудлын 80 гаруй хувьд нь либерал намынхан байх нь ойлгомжтой боллоо. Түүхэн он жилүүд өөрчлөгдөж, шинэ улс төрийн хүчин Канад улсыг хэрхэн хөгжүүлэх, улс орноо авч явах цаг ойртсон байна. Канадын иргэд ч энэ байдалд сэтгэл хангалуун байгаа бололтой. Нийт 78 өдөр сонгууль үргэлжилсэн бөгөөд ийнхүү Канад улсын ард түмэн өөрсдийн сонголтоо нэгэнт хийжээ.  

0 Сэтгэгдэл
Энэ Өвөрмонгол сэтгүүлчийн бичсэн мэдээ юу?
Хамгийн их уншсан