Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНХАУ-ын ДНБ 2009 оноос хойш хамгийн муу үзүүлэлттэй гарлаа

Дэлхийн эдийн засгийн хямралаас хойш 2009 онд БНХАУ-ын ДНБ хамгийн муу үзүүлэлттэй гарч хөрөнгө оруулагчид болон тус улсын Сангийн яамыг айлгаж байсан удаатай. Тэгвэл өчигдөр 2009 оноос хойш анх удаа ДНБ-ний үзүүлэлт долоон хувиар буурч, бүх нийтийг сандралд орууллаа. Энэ байдал богино хугацаанд үргэлжлэх болтугай хэмээн санхүүгийн байгууллага болон бусад хөрөнгө оруулагчид болон банкны холбооныхон итгэл найдвар тавин хүлээсээр байгаа юм.

Эдийн засгийн хамгийн гол тоглогчийн хувьд БНХАУ-ын ханш болон эдийн засгийн уналт нь зөвхөн өөрийн улс орны нөхцөл байдалд муугаар нөлөөлөхөөс гадна бусад улс оронд нөлөө үзүүлэх хэмжээний байгаа нь эдийн засагчид зовсоор байна. Дээрх хэлсэнчлэн ДНБ-ний долоон хувийн уналт нь зургадугаар сараас энэ сар хүртэлх статистик юм. Тэгэхээр энэ жилийн хувьд БНХАУ-ын эсрэг санхүүгийн арга хэмжээнүүд үр дүнгээ өгч юанийн ханш чангарахаас бага ч гэсэн урьдчилан сэргийлж чадаж байх шиг байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт бага ч, эрэлт нь нэмэгдэж, дэлхийн эдийн засаг удааширсан байдалтай байгаа юм.

Эдийн засгийн тооцооллоор хөрөнгө оруулагчид болон юанийн ханшийн сулрах үзүүлэлт Ойрхи Дорнодод болж байгаа үйл явдлаас эхэлсэн хэмээн судлаачид тайлбарласан. Хамгийн гол нь Хятадын ДНБ-ний уналт нь эрэлттэй тэнцэхгүй, цаашлаад хөрөнгийн зах зээл дэх тоглолтыг Хятадын Хөгжлийн банк удирдаж буйтай энэ үзүүлэлт холбоотой гэдгийг Хонгконгийн сэтгүүлчид бичжээ.  
Ам.доллартай харьцуулах юанийн үзүүлэлт бас л асуудал дагуулж байгаа бололтой. АНУ өөрийн мөнгөний ханшийг унагаахгүйн тулд газрын тосны салбарт томоохон байр сууриа хэвээр хадгалахыг хичээж байгаа аж. Ирэх жилийн хувьд БНХАУ-ын эдийн засаг улам өсч, хэрэглээний хувьд ч тэр, ДНБ болон хөрөнгө оруулагчдын хувьд ч тэргүүлэгч байраа хадгалах болно гэсэн тооцоолол гаргаад буй. Хятадын эдийн засагчид ч юанийн ханшийг хөгжилтэй адил хурдацтай өсгөхөөр яарч байгааг онцолсон. Гэхдээ энэ нь их буруу бодлого гэдгийг ажиглагчид Сангийн яаманд нь сануулсан гэнэ. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын ДНБ болон хөрөнгө оруулалтын бодлого юанийн ханшийн өсөлттэй зөрчилдөж байгааг тэдэнд сануулах гэж оролдсон бололтой.

Дэлхийн санхүүгийн байгууллага Хятадын эдийн засгийн өсөлтийг ганц л зүйлтэй холбон сайшааж байна. Тэр нь ДНБ-нийг эдийн засгийн цар хүрээтэй хослуулан өсгөх бодлого. Гэвч олон салбарт эдийн засгийн үзүүлэлтүүдээ нэгэн зэрэг өсгөх гэсэн нь бусад үзүүлэлтээ доош татах үндэс болж байгаа гэлтэй. Банкууд нэг бодлого баримталдаг ч боловч хөрөнгө оруулагчид  ДНБ-нд илүү нөлөө үзүүлж эхэлсэн нь АНУ-ын тэрбумтнуудын тоог БНХАУ гүйцсэнээр батлагдсан юм. БНХАУ тэрбумтнуудын тоогоороо АНУ-ыг гүйцсэн талаар уржигдар дэлхий дахинаа зарласан. Ингээд Хятадын шинэ цагийн тэрбумтнууд болон  хөрөнгө оруулагчид нь тус улсын эдийн засагт том байр суурь эзэлж байгаа гэсэн үг юм. Банкны салбар болон бусад эдийн засгийн үзүүлэлтэнд хөрөнгө оруулагчдын байр суурь чухал нөлөө үзүүлж эхэлсэн нь тодорхой.

Хэдийгээр БНХАУ-ын Хөгжлийн банк, Азийн хөрөнгө оруулалтын болон Хөгжлийн банк нь шинэ торгоны замыг барих төсөлд хамтарч байгаа ч их мөнгөтэй хүн тоглолтыг эргүүлэх боломжтой хэвээр байна. Хэвлэл мэдээллээр БНХАУ-ын Засгийн газар 2020 он гэхэд Хятадад ямар ч ядуу хүн үгүй болно, ДНБ-ний үзүүлэлт одоо байгаагаас хоёр дахин нэмэгдэх боломжтой, тийм л цаг үе рүү хөтлөгдөж байгаа хэмээн онцолжээ.  

Нэг сайн зүйл нь банкуудын холбоо нэгдсэн нэг удирдлага дор ДНБ-ний үзүүлэлтийг нэмэхийн тулд хамтдаа бодлого явуулж буй юм. Банкны үйл ажиллагаа Хятадад гүйцэтгэгч байгууллага мэт үүрэгтэй байгааг санхүүгийн мэргэжилтнүүд онцолсон. ДНБ-ийг өсгөх ганц боломж байгаа нь том эдийн засгийг тогтвортой барих явдал гэдгийг Ши Жин Пин дарга өмнө нь дурьдаж байсан удаатай. Таван жилийн төлөвлөгөөг боловсруулах үйл явцад өмнөд хөршийн эдийн засгийн салбарын хөгжил хамгийн их маргаан, хамгийн их ухаан шаардсан хэлэлцүүлэг болдог. Тиймээс урт хугацааны тогтвортой эдийн засгийг дэмжсэн бодлого тус улсын ДНБ-ний хувийг нэмэх ганц том үндэс гэдгийг ОУВС-гийн зарим мэргэжилтэн мэдээлсэн юм.

Засгийн газраас уг нь ДНБ-ний үзүүлэлтийг дэмжих шаардлагатай учраас хөрөнгө оруулагчдын их хурал гэж арга хэмжээ зохион байгуулсан удаатай. Тухайн хурлаар хөрөнгө оруулагчид ямар чухал үүрэг гүйцэтгэж байгааг Засгийн газар ажиглаж, мөн төрөөс ямар нэг бизнесийн салбарт хөнгөлөлт үзүүлэх боломжтой талаар байр сууриа илэрхийлсэн билээ. Өнөөдөр шууд ам.доллартай харьцах бодлого явуулахын оронд эдийн засгаа өргөжүүлж, хөрөнгийн их урсгалыг нээх тал дээр анхаарах ёстой гэдгийг холбогдох мэргэжилтнүүд өгүүлжээ. Гадаадын хөрөнгө оруулагчид БНХАУ-ын эдийн засагт тийм ч том байр суурь эзлэхгүй ч гадагшаа урсах мөнгөний хязгаарлалт, хөшүүрэг болж мэдэх талаар зарим сангийн зөвлөхүүд мэдэгдсэн удаатай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан