Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Есөн настай охин орон гэргүйчүүдэд зориулан байшин барьж байна


Америкийн Вашингтон мужийн Бремертон хотын 9 настай охин Хэйли Форд дөрвөн жилийн өмнө ээжтэйгээ явж байгаад орон гэргүй нэгэн Эдвардтай таарсан байна. Эдвард дэлгүүрт ажиллаж байгаад ажилгүй болсон, өөрийн гэсэн орон гэргүй гудамжинд амьдардаг нэгэн гэнэ. Хэйли ээждээ хэлж Эдвэрдад сэндвич худалдан авч өгөөд, ийм хүмүүст хоол унд, орон байр хэрэгтэй юм байна гэж бодсон гэнэ.
      
Ингээд нутгийн буяны байгууллагуудаас дэмжлэг авч ногоонгы талбайтай болоод тэндээ тарсан хүнсний ногоо, жимсээрээ орон гэргүй хүмүүсийг долоо хоног бүр хооллодог болжээ. Зөвхөн 2014 онд гэхэд л охин 60 гаруй кг ногоо, жимсийг энэ үйлстээ зориулжээ.

 Бяцхан охины санаа үүгээр зогссонгүй орон гэргүйчүүдийг бороо, цас, хүйтнээс  хамгаалах зөөврийн бяцхан байшин барих төсөл хэрэгжүүлж эхэлж.
Тэрээр хамгйин эхний байшингаа Эдвардад зориулан барьсан бол одоо дахиад 11 ийм байшин барихаар ажиллаж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан