Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аяга кофе таван сая рублийн зарга үүсгэв

Москвагийн Тверийн шүүх “Макдоналдс” сүлжээ зоогийн газраас таван сая рубль нэхэмжилсэн иргэн Алексей Кареловын нэхэмжлэлийг ирэх есдүгээр сард хэлэлцэх гэж байна. Москвагийн иргэн энэ мөнгийг түргэн хоолны сүлжээний нэг зоогийн газар түүнд сэтгэлзүй, эрүүл мэндийн хохирол учруулсны төлөө нэхэмжилжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Карелов гэргий охин хоёртойгоо Макдоналдсын нэгэн зоогийн газарт орж  захиалга өгөхөөр касст очих үеэр мөнгө хураагч нь аягатай халуун кофе татан унагаж гурван настай охин дээр нь асгажээ. Охин хүзүү, цээжиндээ бага зэргээр түлэгдсэн байна.
“Макдоналдс”-ын төлөөлөгч “Бид үйл явдлын төлөө маш их харамсч байна. Бид заргаа эв зүйгээр дуусгахын тулд 100 мянган рубль амласан ч хохирогч зөвшөөрсөнгүй” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан