Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэтгүүлч С.Баттулга нарыг цагдан хорих болсон шалтгаанаа шүүхийнхэн тайлбарлалаа


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчГ.Буяндорж, шүүгдэгч Г.Дамдиндорж, шүүгдэгч С.Баттулга,шүүгдэгчД.Батжаргал, шүүгдэгч Ч.Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шүүгч Б.Зориг хүлээн аваад

2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / Шүүгчийн захирамж ¹802, прокурор Ж.Сандагсүрэн нь Дүүргийн 2 дугаар прокурорын газарт шилжсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцох прокурорыг томилж ирүүлээгүй, /

2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / Шүүгчийн захирамж ¹ 1128, шүүгдэгч С.Баттулгын өмгөөлөгч Г.Батбаяр "Иргэн Г.Буяндорж. С.Баттулга, Г.Дамдиндорж, Д.Батжаргал, Ч.Ууганбаяр нарт холбогдох эрїїгийн хэрэг тус шїїхэд хянагдаж байгаа бєгєєд Г.Баттулгын хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалан оролцож байна. 2015.05.11-ний єдрийн 11 цагт болох шїїх хуралд эрїїл мэндийн шалтгааны улмаас оролцож чадахгїй байх хїндэтгэн їзэх шалтгаан байгаа тул шїїх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж єгнє її” гэхшүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн,

2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / Шүүгчийн захирамж ¹ 1219, шүүгдэгч Г.Буяндоржийн өмгөөлөгч Ц.Баасандорж "2015 оны 5 дугаар сарын 20-ны єдєр 9.00 цагт Ц.Баасандорж миний бие Дїїргийн эрїїгийн хэргийн анхан 2 дугаар шїїхэд Б.Вандансанги нарт холбогдох Эрїїгийн хуулийн 145 дугаар зїйлийн 145.4-д заасан гэмт хэрэгт шїїгдэгч Б.Вандансангийн ємгєєлєгчєєр оролцож байгаа бєгєєд Б.Вандансанги нарт холбогдох шїїх хурал ємнє нь 6 удаа хойшилж байсан онц хїнд хэрэг шїїхэд ирснээс хойш 4 орчим сар болж байгаа нєхцєл байдлыг харгалзан їзэж Г.Буяндорж нарт холбогдох хэргийн шїїх хурлыг хойшлуулж єгнє її" гэх хїсэлтийг Дїїргийн эрїїгийн хэргийн анхан шатны 2 дугаар шїїхийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны єдрийн 2/959 тоот албан бичиг, шїїх хуралдааны зарын хамт ирїїлсэн”, мөн Дүүргийн 1 дүгээр прокурорын газраас шүүх хуралдаан хойшлуулах албан тоот бичиг ирүүлсэн,

2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / Шүүгчийн захирамж ¹ 1329, шүүгдэгч С.Баттулгын өмгөөлөгч Г.Батбаяр "Тус шїїхэд иргэн …С.Баттулга нарт холбогдох эрїїгийн хэрэг хянагдаж байгаа. Шїїхээс товлогдсон хурал 2015.6.3-ны єдрийн 09 цагт зарлагдсан байгаа боловч Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шїїхэд зарлагдсан Монголын ємгєєлєгчдийн холбооны нэхэмжлэлтэй хуралдаантай давхцаж байх тул хїндэтгэн їзэх шалтгааныг їндэслэн шїїх хурлыг боломжит хугацаагаар хуульд нийцїїлэн хойшлуулж єгнє її” гэх шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн,

2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / Шүүгчийн захирамж ¹1413, шүүгдэгч С.Баттулгын өмгөөлөгч Г.Батбаяр "Иргэн С.Баттулгад холбогдох хэргийн шїїх хуралдаанд тїїний хууль ёсны эрх ашиг, сонирхолыг ємгєєлєгч Г.Батбаяр миний бие ємгєєлєн оролцож байна. Шїїх хуралдаан 2015.6.15-ны 09.00 цагт эхлэхээр товлогдсон боловч Эрїїгийн байцаан шийгэх хуулийн 234.2 дахь хэсэгт заасныг їндэслэн товлосон цагтаа эхлээгїй нь миний дараагийн товлосон ажлын цагтай давхцаж, мєн хуулийн 241.2, 242.1 дэх хэсэгт заасантай нийцэх нєхцєл байдлыг бий болгож байна. 2015.06.15-ны 14.00 цагт Хууль Зїйн Їндэсний Хїрээлэнд миний бие хуульчийн кредит цагийн бїртгэлийн сургалтанд зайлшгїй оролцох тухайг надад тус газраас мэдэгдэж, хэрэв бїртгїїлээгїй бол хуульчийн эрхийг цуцлах нєхцєл бїрдэж байгааг мэдэгдсэн тул шїїх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж єгнє її" гэх шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн,

2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч хойшлов. / шүүгдэгч Г.Дамдиндоржийн ємгєєлєгч Т.Сайнбаяр, "Монголын хуульчдийн холбооны гишїїн ємгєєлєгч Т.Сайнбаяр би Эрїїгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зїйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шїїгдэгч Г.Дамдиндоржийн хууль ёсны эрх ашиг, сонирхолыг хамгаалахаар эрїїгийн байцаан шийтгэх ажиллагаанд ємгєєлєгчєєр оролцож байна. Г.Буяндорж нарт холбогдох шїїх хуралдаан янз бїрийн шалтгаанаар олон удаа хойшилсон бєгєєд шїїх хуралдааныг 2015 оны 6 дугаар сарын 25-ны єдрийн 11.00 цагт товлон хуралдуулахаар болсон. Гэтэл Г.Буяндорж нарт холбогдох эрїїгийн хэргийн анхан шатны хуралдаан нь ємгєєлєгч миний Улсын дээд шїїхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шїїх хуралдаанаар Є.Даваасїрэнгийн нэхэмжлэлтэй "Кашмер холдинг" ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн тєлєєлєгчийн гаргасан гомдлоор хэлэлцэх шїїх хуралдаантай давхцаж байгаа тул шїїх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж єгнє її" гэх

шүүгдэгч Д.Батжаргал, Ч.Ууганбаяр нарын ємгєєлєгч Д.Цэрэнханд "Г.Буяндорж нарт холбогдох эрїїгийн хэргийн шїїх хуралдаан 2015 оны 6 дугаар сарын 25-ны єдєр 11.00 цагт болох юм байна. Уг хуралдаанд ємгєєлєгч миний бие Д.Батжаргал, Ч.Ууганбаяр нарын ємгєєлєгчєєр эрх зїйн туслалцаа їзїїлэн оролцоно. Гэтэл тус єдєр Р.Гэгээнчимэгийн нэхэмжлэлтэй Н.Энхмэнд, Б.Тївшинбаяр нарт холбогдох иргэний хэргийг хяналтын шатаар хянан хэлэлцэх хуралдаан Улсын дээд шїїхийн 7 дахь хурал болон зарлагдсан байна. Тус шїїх хуралдаанд ємгєєлєгч би хариуцагч Н.Энхмэнд, Б.Тївшинбаяр нарын итгэмжлэгдсэн тєлєєлєгчєєр оролцох юм. Иймд шїїх хуралдаан давхцсан нєхцєл байдлын харгалзан їзэж Г.Буяндорж нарт холбогдох эрїїгийн шїїх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж єгнє її" гэх хүсэлтүүд ирүүлсэн.

Шүүгч Б.Зориг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар зарилгаар Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр дэвшин ажиллах болсон тул 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Ерөнхий шүүгчийн 1337 дугаар захиармжаар шүүгч С.Батжаргалд хуваарлсан байна.

Мөн 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн шүүх хуралдаанд Шүүгдэгч Д.Батжаргал, Ч.Ууганбаяр нар шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Миний өмгөөлөгч Цэрэнханд өчигдөр аваарт орж биеийн байдал нь муу гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа, би өмгөөлөгчтэйгээ шүүх хуралдаанд оролцох хүсэлттэй байна тийм учраас шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн байна,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Сарантуяа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааныг шүүгдэгч нарын өмгөөлөгч нар олон удаа хойшлуулж байна. Шүүгдэгч нар манай үйлчлүүлэгчийн гэрийн гадаа очиж хаалга үүдэн дээр янз бүрийн юм нааж дарамттай байна. Ийм учраас өнөөдрийн шүүх хуралдаан хойшлох тохиолдолд шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорьж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.

Шүүгдэгч Г.Буяндорж, Д.Батжаргал, Ч.Ууганбаяр, Г.Дамдиндорж, С.Баттулга нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан "…гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор”, 68.2.2 дахь хэсэгт заасан "…шүүхээс оргон зайлж болзошгүй үндэслэлээр” шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 45 минутаас эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шүүх хуралдааныг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл өдрийн 13.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан шүүгчийн 1601 тоот захирамж гаргасан байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан