Баян-Өлгий аймгийн нутаг, Алтай таван богд ууланд авирч байхдаа сураггүй алга болсон таван хүний цогцсыг ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн энэ сарын 15-нд олсон тухай мэдээллэж байсан.
Цогцсуудыг Улаанбаатар хотод авч ирэх нисдэг тэрэг өнөөдөр өглөө 07.05 цагт Өлгий хотоос хөөрсөн байна.
Алтай Таван Богд ууланд авиралт хийсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа байгаатай холбогдуулан Монгол болон гадаадын олон уулчин, клуб, уулын спорт сонирхогч, аялагчид Алтай таван богдыг зорьжээ.
Сураггүй болсон Г /38 настай эрэгтэй/, Д /57 настай эмэгтэй/, Г /49 настай, эрэгтэй/, Б /32 настай эмэгтэй/, Б /48 настай, эрэгтэй/ нь аль нэг клуб, нэгтгэлийн зохион байгуулалтад хамрагдаагүй, сайн дураараа оролцож байсан аж.