Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гол мөрний усны түвшин ямар байна вэ

Гол мөрний хур борооны үерийн оргил үе гол төлөв 7 дугаар сард ажиглагддаг боловч  энэ жилийн хувьд агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, зарим хугацаанд агаар хэт халах зэргээс шалтгаалан ихэнх нутгаар гол мөрний усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага ба түүний орчим байх төлөвтэй байна. Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас ихтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий болон Орхон голын дагууд, мөн Хангай нурууны араас эх авсан Идэр, Чулуут, Суман Алтайн нуруунаас усжих Ховд, Булган, Сагсай голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-50 см бага, харин Сэлэнгэ мөрний дагууд, Хэнтэй нуруунаас усжих Хэрлэн, Туул, Хараа, Ерөө голуудын усны түвшин олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага, түүний орчим байх төлөвтэй байгаа ч тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх төлөвтэй байна. Түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай  сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна

Зарим томоохон гол мөрний 7 дугаар сард ажиглагдах усны түвшин, урсацын хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулан хүснэгтэд үзүүлэв.

Зарим томоохон гол мөрний 2015 оны 7 дугаар сарын усны түвшин ба урсацын прогноз

 

7 дугаар сарын олон жилийн

   7 дугаар сард ажиглагдах

Д/д

Гол – харуулын нэр

дундаж

өнгөрөлт,м3

дундаж

 

 

түвшин, см

өнгөрөлт, м3

хамгийн их

хамгийн бага

түвшин, см

өнгөрөлт, м3

1

Сэлэнгэ мөрөн - Хялгант баг

276

538

1294

286

285

505

2

Сэлэнгэ мөрөн - Зүүнбүрэн сум

252

422

1252

178

250

455

3

Эг гол - Эрдэнэбулган сум

232

40.8

132

7.71

205

7.10

4

Дэлгэрмөрөн – Мөрөн сум

197

      82.9

258

19.3

165

35.5

5

Бэлтэс гол – Баянзүрх сум

358

7.29

29.5

0.81

325

2.30

6

Идэр гол – Зүрх баг

169

44.0

387

18.0

170

27.5

7

Орхон гол – Орхон сум

210

118

719

16.3

165

57.0

8

Орхон гол – Сүхбаатар сум

261

240

626

81.9

245

200

9

Туул гол – Улаанбаатар хот

159

57.9

340

8.00

160

78.0

10

Тэрэлж гол – Тэрэлж сум

161

23.8

65.4

2.84

156

18.5

11

Ерөө гол – Ерөө сум

     320

125

413

27.8

320

108.0

12

Хануй гол Эрдэнэмандал сум

     278

18.2

60.4

2.20

250

4.70

13

Онон гол – Биндэр сум

178

75.8

202

19.8

170

56.0

14

Хэрлэн гол - Өндөрхаан сум

202

54.0

246

9.40

195

45.5

15

Халх гол – Сүмбэр сум

216

73.0

231

23.6

175

15.5

16

Богд гол – Улиастай сум

189

153

70.9

3.24

155

8.60

17

Түй гол – Баянхонгор сум

151

18.7

28.0

0.86

125

1.75

18

Завхан гол – Гуулин  сум

176

27.5

57.3

3.28

155

12.5

19

Ховд гол - Мянгад сум

193

156

622

131

170

155

20

Булган гол – Булган сум

214

17.1

33.7

2.64

185

6.00

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан