Биеийг наранд хэт удаан ил байлгаснаас энэ эмгэг байдал илрэх бєгєєд арьс улайна, хавдана, хорсоно. Хvнд vедээ толгой эргэж, дотор муухайрч, бєєлжис цутган ухаан балартан унаж болно. Сэрvvн газар зєєвєрлєн аваачих буюу бvлээн усанд дvрэх, нойтон алчуураар шарагдаж тvлэгдсэн хэсгийг хучих зэрэг арга хэмжээг авна. Мєн шингэн уулгаж болно. Амьсгал зогсох шинж илэрвэл зохиомол амьсгал хийнэ.
Дулаанд цохиулах нь хэт халуун газар удаан хугацаанд биеийн хvчний хvнд хєдєлмєр эрхлэгчдэд болон орчны дулааныг зєв зохистой зохицуулаагvй ажиллах vед тохиолддог.
Энэ байдал гэнэт тохиолдох бєгєєд урьдал шинж тэмдэг нь бие суларч, толгой євдєнє. Толгой эргэж, явахдаа гуйвж, амьсгалахад саад тvвэгтэй болохоо сгадна нvvр улайн, зvрх дэлсэж, заримдаа таталт єгдєг. Хvнд vед нь нvvр цайж хєхрєєд шууд ухаан балартан унана. Хvйтэн хєлс нь чийхарсан байна.
Осолд єртєгчийг яаралтай цэвэр агаартай, сэрvvн газар руу зєєвєрлєн шилжvvлж, толгойг нь унжуулсан, мєчдийг дээш єргєсєн хэвтрийн байрлалд болгоно. Цээж толгойд хvйтэн жин тавина. Нашатырийн спирт vнэртvvлж болно. Эмнэлэгт яаралтай хvргэх нь зvйтэй.