Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гурван хүн усанд осолджээ

Наадмын хоёр дахь өдөр буюу өчигдөр гурван хүн усанд живж амиа алдсан хэрэг гарлаа.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг “Тэрэлж” голын усанд 43 настай, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг “Туул” голын усанд 25 настай, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Могойн толгой” гэдэг газар “Орхон” голын усанд 40 настай иргэн живж амиа алдсаныг Онцгой байдлын газрын Аврах ангийнхан ажиллаж, цогцсыг гарган холбогдох газарт хүлээлгэн өгчээ.

Мөн Дундговь аймгийн Хулд сумын 2 дугаар багийн “Шар дух” гэдэг газар авто замын зорчих хэсгийн хажуу руу “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашин онхолдож, автомашины эд ангид 1 хүн хавчуулагдаж нас барсан байна. Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн “Хясааны-Өвөр” гэдэг газар авто замын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдсөнөөс нэг хүн гэмтжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан