Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баярын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс баяр наадмын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө. Улс даяараа Үндэсний Их баяр наадмыг тэмдэглэж  тав хоног амарна. Энэ өдрүүдэд нутгийн төв болон зүүн хэсгээр хурц нартай, халуун байх боловч цаашдаа сэрүүсч,  бороо удаан хугацаагаар их орсноос наадамчин олны тав тухыг алдагдуулах, ноосолсон мал бээрэх, Хангай, Хэнтийн нуруунаас эхтэй голуудын усны түвшин нэмэгдэж, үер ус дагуулж болзошгүй тул ард иргэддээ онцгойлон анхааруулж байгаа юм байна.

Тэгвэл долдугаар сарын 11-нд баруун болон төвийн нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст халж, өдөртөө 32-37 хэм хүрэх төлөвтэй байгаа юм байна.  Харин нутгийн баруун болон зүүн хагаст  долдугаар сарын 12-13-нд 10-15 хэм болж, сэрүүснэ гэлээ. Мөн энэ сарын 14-15-нд нутгийн зүүн хагаст бороо зүсэрч, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо болон мөндөр орно гэж тус хүрээлэнгээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан